Ой тогтоолтын УАШТ болно

80e00693cdbe52eabigОй тогтоолтын улсын аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 22-нд “Монгол-Японы төв”-д болох ажээ. Монголын оюун ухааны академиас санаачлан Ой тогтоолтын улсын аварга шалгаруулах оюуны спортын тэмцээнийг дөрөв дэх удаагаа зохион байгуулах гэж байна.

Тус тэмцээний эхний шалгаруулалт гуравдугаар сарын 1-нд болж, 120 тамирчнаас сүүлийн шалгаруулалтад 52 тамирчин шалгарчээ. УАШТ нэр-царай тогтоолт, тооны марафон, хийсвэр зураг, дуут цифр, олон багц хөзөр, түүхэн үйл явдал, баганан дахь үгс, хөзрийн дараалал зэрэг харааны болон сонсголын ой тогтоолтыг шалгах 10 төрлөөр явагдах юм байна.

Тэмцээний ерөнхий шүүгчээр Ой тогтоолтын олон улсын 2-р зэргийн шүүгч Х.Хатанбаатар ажиллах ба тамирчдын гаргасан амжилт нь дэлхийн чансаанд бичигддэгээрээ онцлог юм. Тус тэмцээнийг тэргүүлсэн тамирчин цом болон нэг сая төгрөг, хоёрдугаар байранд орсон тамирчин 750 мянган төгрөг, гуравдугаар байранд орсон тамирчин 500 мянган төгрөгийн шагналтай гэдгийг тэмцээн зохион байгуулагчид онцолсон. Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр Худалдаа хөгжлийн банк ажиллаж байгаа бөгөөд тус банкны нэрэмжит болгон зохион байгуулах ажээ.

index

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг гуравдугаар сарын 15-нд эхлүүлнэ

Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр Улаанбаатар хотын хөгжлийн зарим мега төслийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “2026 …