Даатгалын компанийн тоо буурчээ

indexӨнгөрсөн оны гуравдугаар улирлын байдлаар Монгол Улсын даатгалын зах зээл дээр ердийн болон урт хугацааны даатгалын үйл ажиллагаа эрхэлдэг 16 компани, 200 гаруй салбартайгаар үйл ажиллагаа явуулж байгаа аж. Үүнийг 2012 онтой харьцуулахад нэг жилийн дотор хоёр ч компани үйл ажиллагаагаа зогсоожээ. Өнөөдрийн байдлаар тус салбарыг дагалдан хөгжсөн 16 даатгалын зуучлагч компани, даатгалын хохирол үнэлэгч 12 компани, 15 актуарч үйл ажиллагаа явуулж байна.

Үүнээс гадна даатгалын зах зээл дэх нийт тусгай зөвшөөрөл, эрх эзэмшигчдийн тоо өнгөрсөн оны мөн үеэс 700-аар өсч 3200 давж өргөжсөнийг тайланд тусгажээ. Харин даатгалын төлөөлөгчийн үйлчилгээ эрхэлж байгаа этгээдийн тоо хоёр мянга 58 болж өссөн үзүүлэлттэй байна. Мөн энэ удаагийн тайлангаас даатгалын компаниудын үйл ажиллагаа болон орлогын тайлангийн хэд хэдэн гол үзүүлэлтийг онцолж болохоор байгаа юм. Тухайлбал 2013 онд даатгалын 16 компанийн хөрөнгийн даатгалын үйл ажиллагаа явуулсны хураамжийн орлого 92.8 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 13.8 тэрбумаар өссөн дүн болжээ. Энэхүү үзүүлэлтийг даатгалын анхдагч “Монгол даатгал” компани 24.9 тэрбумын хөрөнгөөр тэргүүлж байна.

Д.Амар

index

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …