Агаарын бохирдлыг бууруулахад 100 тэрбум төгрөг зарцуулаад байна

gerhoroololУлаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах 4-5 чиглэлийн арга хэмжээнд 100 гаруй тэрбум төгрөг зарцуулаад байгаа талаар Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын албанаас мэдээллээ.

Энэхүү арга хэмжээний хүрээнд иргэдэд 68 тэрбум төгрөгөөр сайжруулсан зуух тараасан бол гэрийн дулаалгад зориулж 12 тэрбум төгрөг, цахилгааны хөнгөлөлтөд 3.5 тэрбум төгрөг, уурын зуухыг сайжруулж, шинэчлэхэд 17.9 тэрбум төгрөг зарцуулсан байна. Цахилгааны хөнгөлөлтөд нийт 60 мянган айл өрх хамрагджээ.

Зарцуулсан мөнгөн хөрөнгийн дийлэнх хувийг буюу 80 тэрбум төгрөгийг “Цэвэр агаар сан”-аас санхүүжүүлж, Засгийн газраас 70 тэрбум төгрөг, “Мянганы сорилтын сан”-аас 50 тэрбум төгрөг олгосон байна. Эдгээрийн үр дүнд өнгөрсөн 2013 оны нэгдүгээр сард агаарын бохирдол сүүлийн гурван жилийн хугацаанд анх удаа буурсан ажээ.

Мөн өнгөрсөн оны 12 дугаар сард агаар дахь бохирдол өмнөх хоёр жилээс 15 хувиар бага байсныг Нийслэлийн агаарын чанарын албанаас тооцож гаргасан байна. Улаанбаатар хотын агаарын бохирдлын 80 хувь нь гэр хорооллоос үүдэлтэй байгаа учраас орон сууцжуулах асуудлыг Нийслэлийн удирдлагууд түлхүү тавьж байгаа юм. Мөн 2014 онд багтаад өндөр настнуудад түрээсийн байр олгохоор төлөвлөсөн талаар Нийслэлийн засаг даргын тамгын газраас мэдээллээ.

Д.Амар

index

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах 4-5 чиглэлийн арга хэмжээнд 100 гаруй тэрбум төгрөг зарцуулаад байгаа талаар Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын албанаас мэдээллээ. Энэхүү арга хэмжээний хүрээнд Агаарын бохирдлыг бууруулахад 100 тэрбум төгрөг зарцуулаад байна

Улаанбаатар хотын агаарын бохирдлын 80 хувь нь гэр хорооллоос үүдэлтэй байгаа учраас орон сууцжуулах асуудлыг Нийслэлийн удирдлагууд түлхүү тавьж байна. Зургийг: С.Бадаг

иргэдэд 68 тэрбум төгрөгөөр сайжруулсан зуух тараасан бол гэрийн дулаалгад зориулж 12 тэрбум төгрөг, цахилгааны хөнгөлөлтөд 3.5 тэрбум төгрөг, уурын зуухыг сайжруулж, шинэчлэхэд 17.9 тэрбум төгрөг зарцуулсан байна. Цахилгааны хөнгөлөлтөд нийт 60 мянган айл өрх хамрагджээ. Зарцуулсан мөнгөн хөрөнгийн дийлэнх хувийг буюу 80 тэрбум төгрөгийг “Цэвэр агаар сан”-аас санхүүжүүлж, Засгийн газраас 70 тэрбум төгрөг, “Мянганы сорилтын сан”-аас 50 тэрбум төгрөг олгосон байна. Эдгээрийн үр дүнд өнгөрсөн 2013 оны нэгдүгээр сард агаарын бохирдол сүүлийн гурван жилийн хугацаанд анх удаа буурсан ажээ. Мөн өнгөрсөн оны 12 дугаар сард агаар дахь бохирдол өмнөх хоёр жилээс 15 хувиар бага байсныг Нийслэлийн агаарын чанарын албанаас тооцож гаргасан байна. Улаанбаатар хотын агаарын бохирдлын 80 хувь нь гэр хорооллоос үүдэлтэй байгаа учраас орон сууцжуулах асуудлыг Нийслэлийн удирдлагууд түлхүү тавьж байгаа юм. Мөн 2014 онд багтаад өндөр настнуудад түрээсийн байр олгохоор төлөвлөсөн талаар Нийслэлийн засаг даргын тамгын газраас мэдээллээ.  – See more at: http://bloombergtv.mn/%D0%B0%D0%B3%D0%B0%D0%B0%D1%80%D1%8B%D0%BD-%D0%B1%D0%BE%D1%85%D0%B8%D1%80%D0%B4%D0%BB%D1%8B%D0%B3-%D0%B1%D1%83%D1%83%D1%80%D1%83%D1%83%D0%BB%D0%B0%D1%85%D0%B0%D0%B4-100-%D1%82%D1%8D%D1%80%D0%B1%D1%83%D0%BC-%D1%82%D3%A9%D0%B3%D1%80%D3%A9%D0%B3-%D0%B7%D0%B0%D1%80%D1%86%D1%83%D1%83%D0%BB%D0%B0%D0%B0%D0%B4-%D0%B1%D0%B0%D0%B9%D0%BD%D0%B0/#.dpuf

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …