Гоо сайхны хагалгаа хийлгэхэд зайлшгvй анхаарах таван асуудал

surgeryХэрэв та гоо сайхны мэс заслын тухай сонирхож байгаа бол аль ч төрлийн хагалгаа байсан хамаагүй анхаарах ерөнхий зvйлсийг нэрлэе.

1. Хамгийн тvрvvнд эмчээ яаж сонгох вэ?

Интернет вэб сайт болон yellow page-aac plastic reconstractive surgery буюу нөхөн сэргээх өөрөөр хэлбэл ямар нэг төрөлхийн болон олдмол гажигийг засах эсвэл cosmetic surgery буюу гоо сайхны аль ч мэс заслын эмчийн хаяг олоод эхлээд зөвлөгөө авах цаг авна. Ихэвчлэн зөвлөгөө авахад vнэгvй байдаг. Гэхдээ эхлээд асууж лавлах хэрэгтэй. Та хэдэн удаа хамаагvй өөр өөр эмчээс зөвлөгөө авч болно. Туршлагатай өөрийн чинь асуултад хангалттай хариулсан хамгийн итгэж болохоор эмчээ сонгож авах хэрэгтэй. Зөвлөгөө авч байх vедээ доорхи зvйлд анхаарах хэрэгтэй.

2.Хагалгааны vнэ, vргэлжлэх хугацаа

Жишээ нь: Зарим нэрд гарсан эмч нарын vнэлэгээ нь дундаж ханшаас 2, 3 дахин өндөр байдаг боловч тэр бvр хагалгаа амжилттай болно гэсэн баталгаа болж чаддаггvй. Хагалгааны vнэ нь vргэлжлэх хугацаанаас их хамааралтай. Тухайлбал хэдийгээр нэг төрлийн хагалгаа боловч их жинтэй тарган хvний Liposuction өөх соруулах хагалгаа тvvнээс 2 дахин бага жинтэй хvнийхтэй харьцуулахад урт хугацаа шаардана. Мөн хагалгааны vнэд хагалгааны өрөө болон мэдээ алдуулалтын эмчийн vнэлгээ зэрэг нь цагаар тооцогддог учраас хугацаа их чухал. Ихэнхи гоо заслын эмч нар жижиг мэс ажилбараа хийдэг Office-тэй байж том хагалгаа хийхдээ төвлөрсөн том эмнэлгийн хагалгааны өрөөг цагаар тvрээсэлж авдаг учраас хагалгааны суурь vнэ дээр дээрх хагалгааны өрөө болон мэдээ алдуулалтын эмчийн vнэлгээ нэмэгддэг. Төлбөрийг бэлнээр юм уу эсвэл кредит картаар /7-10 хоногийн/ өмнө урьдчилж хийдэг.

3. Мэдээ алдуулалтын аль аргыг сонгох

Та ямар ч төрлийн /том болон жижиг / гоо сайхны мэс засал хийгэсэн ч гэлээ манай монголчуудын заншлаар эмнэлэгт хэд хоногоор хэвтэхгvй 1-2 цаг хагалгааны дараахи өрөөнд байсны дараа гэртээ харина. Гvн мэдээ алдуулалтын дараа сэрсний дараа бөөлжис цутгаж огиулах зэргээр тухайн хvний эмийн vйлчилгээнд хэр мэдрэгээс шалтгаалж хэсэг хугацаанд нилээд таалажгvй нөлөө vздэг. Хэрэв та /mid cheek lift/ хагалгаа хийлгэвэл хөнгөн мэдээ алдуулалтын доор хийлгэх нь зөв сонголт байж болно. Давуу тал нь та хагалгааны туршид өвдөлтийг мэдрэхгvйн зэрэгцээгээр та гадаад орчинтой харьцаатай байж нvдний дээд зовхины арьснаас авах vед эмчтэйгээ харьцаатай байж нvдээ нээж аних чадвартай байсны дvнд сайн vр дvнд хvрэхэд нэг боломжийг өөртөө олгож чадна. Мөн vvнээс гадна та мэдээ алдуулалтаас бvрэн сэрсний дараахи vе харьцангуй хялбар байж богино хугацаанд эргэж хэвийн байдалд орох боломжтой. Хэрэв та хөх томруулах / BREAST AUGMENTAION or BREAST IMPLANT/ хагалгаа хийлгэсэн бол магадгvй танай эмч мэдээ алдуулах шахуурга /pump/ санал болгож магадгvй. Vнэ нь нэг мянган орчим ам.доллар өвчин мэдрэх бvрдээ IMPLANT-ын дор суулгасан гуурсаар өөрийн хvслээр шахуургыг базснаар өвчин намдаах эмийг шахдаг шинэ төхөөрөмж бий нээлттэй сонголт байдгийг хэлэхийг хvслээ. 2-3 хоногийн дараагаас огт хэрэггvй болно.

4. Та өөрөө юу хvсч байгаагаа сайн ойлгуулах хэрэгтэй.

Та өөрийн саналаа сайн тайлбарлаж эмчийн хэлж байгаа vг бvхнийг бvрэн дvvрэн ойлгосон байх нь маш чухал. Европ болон ази хvмvvсийн гадаад төрх их өөр байдгийг мартаж болохгvй. Та өөрийн биеийн өндөр нам, нvvрний галбир зэргийг сайн бодсон байх хэрэгтэй. Жишээ нь: намхан биетэй хавчиг цээжтэй хvн том имрлант суулгавал, жижиг хөнхөр нvдтэй хvн давхраа хийлгэвэл хиймэл зохимжгvй харагдана. Хэрэв та 165 см-аас өндөргvй бол хөхний имрлантын хэмжээг 350 сс-гээс бvv хэтрvvлээрэй.

5. Эмчээ зөв сонго

Танд өөрийн тань хvсэж байгаа ижил төрлийн хагалгаа хийлгэсэн хvмvvсийн олон фото зургийг vзvvлж та ямар харагдахыг урьдчилан харуулж магадгvй. Гэхдээ хэзээ ч 100 хувийн сайн амжилтай болно гэсэн баталгаа хэн ч танд өгч чадахгvй. Хэдийгээр нэг эмчээр хийлгэсэн ч гэсэн хагалгааны vр дvн бvр харилцан адйлгvй байдаг. Миний ажигласнаар ихэнхи нь өндөр мэргэжлийн мэдээлэл их сайтай хатуу байр суурьтай хvмvvс ирдэг байсан. Нэгэн удаа англиар бараг ярьж чаддаггvй нэгэн испани эмэгтэй нvvр татуулах хагалгаа хийлгэхээр зөвлөгөө авахаар ирээд юу ч асуулгvй шууд л зөвшөөрөөд өдрөө товлоод явлаа. Гэтэл тэр эмэгтэй хамгийн сайн гайхалтай vр дvнд хvрч зураг нь эмчийн хvн бvрд хамгийн тvрvvнд vзvvлэх дуртай шилдэг нь болсон юм.

index

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …