Өнөөдөр болох үйл явдлын мэдээлэл

Монгол ньюсд: 

11.00 цагт Жил бүрийн гуравдугаар сарын 22-нд “Дэлхийн усны өдөр”-ийг тэмдэглэх ажлын хүрээнд цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэх, арвилан хэмнэх талаар улс орнуудад уриалдаг бөгөөд НҮБ-аас 2014 онд “Ус ба эрчим хүч” гэсэн уриа дэвш үүлээд байна. Энэ талаар БОНХЯ, ЭХЯ, ЭМЯ, УҮХ, УСУГ, НЭМҮТ хамтран мэдээлэл хийнэ. 

12.30 цагт Нэг сая таван зуун мянган иргэн нэг сая төгрөг эсвэл 1072 ширхэг хувьцаагаа авч чадахгүй байгаа талаар Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төвөөс хэвлэлийн бага хурал зарлалаа.

Бусад: 

11:00 цагт ССАЖЯаман дээр ”ITB-2014” аялал жуулчлалын үзэсгэлэн, Аялал жуулчлалын салбарын 60 жилийн ой, ”Ай Ти Би Берлин-2015”-т түнш орноор оролцох талаар Аялал жуулчлалын холбооноос мэдээлэл хийнэ.

Монголын ЕБС-ийн хүүхдүүд өөрсдийн гараар бүтээсэн хиймэл дагуул хөөргөхөөр боллоо. БШУ-ны сайдын ивээл дор хэрэгжүүлж буй “Сансар дахь бидний мөрөөдөл” төслийн нээлт өнөөдөр 11.00 цагаас Кемпински зочид буудалд болно.

11:40 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарим иргэдэд Төрийн дээд шагнал гардуулна.

Баян-Өлгий аймгийн Нутгийн зөвлөлөөс санаачлан зохион байгуулж буй “Кара жорга” урлагийн баяр өнөөдөр 11.00-15.00 цагт Чингисийн талбайд болно.

”Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах менежментийг сайжруулах үндэсний семинар-2014” БОНХЯ-ны Хаан танхимд өнөөдөр болно.

index

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …