Монгол улсад гахайн мах экспорлоно

    Кёнгнам аймгийн Кимхе дүүрэгт байрлах гахайн аж ахуйнууд бүтээгдэхүүнээ анх удаагаа Монгол улсад экспортлох болжээ.

   Тус дүүрэг нь гахайн махны чанараараа эх орондоо тэргүүлж байгаа бөгөөд энэ удаа 2014 оны 12 сар хүртэлх хугацаанд Монгол улсад 250 тонн гахайн мах экспортлох гэрээг байгуулсан байна.

   Монгол улсад анх удаагаа бүтээгдэхүүнээ худалдаалж буй гэрээг байгуулсан энэхүү  баярт үйл явдлыг тэмдэглэсэн ёслолын ажиллагаанд Кёнгнам аймгийн Хөдөө аж ахуйн төвийн дарга, Солонгосын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг гадаадад экспортлох албаны дарга гэх мэт албаны олон төлөөлөгчид оролцож баяр хүргэсэн байна.

эх сурвалж: mglradio.com

Санал болгох мэдээ

Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт нар өнөөдөр (2026.02.04) Унгар Улсын ОТП …