Өнөөдөр “Авто замын үзэсгэлэн”-гийн нээлт болно

Шинэ техник, технологийн “Авто зам-экспо 2014” олон улсын үзэсгэлэн өнөөдөр 15.00 цагт “Буянт-Ухаа” спортын ордонд нээлтээ хийнэ. Энэхүү арга хэмжээг Зам, тээврийн яам болон Монголын авто замчдын холбоо хамтран хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа ажээ.

Үзэсгэлэн хоёр өдөр үргэлжлэх бөгөөд нээлтийн ажиллагаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Зам, тээврийн сайд А.Гансүх болон албаны хүмүүс оролцох юм байна.  Олон улсын үзэсгэлэн экспод ОХУ, АНУ, БНХАУ, Японд, Канад, Франц, БНСУ-ын зам барилгын компаниудын төлөөлөл оролцох болсон талаар Зам тээврийн яамны Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Таван сарын хугацаанд мопед, суррон, скүүтертэй холбоотой 754 осол бүртгэжээ

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмч нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ГССҮТ-ийн эмч …