Сүү нийлүүлэгчид чуулав

downloadМанайхан сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээнийхээ дөнгөж 20 орчим хувийг үнээний шингэн сүүгээр хангадаг. Нийслэлийн иргэдийн 14 хувь нь ийм сүү ууж байгаа. Хүйтний улиралд сүү, сүү бүтээгдэхүүний үйлдвэрлэл багасч, хот, хөдөөгүй хуурай сүү хэрэглэдэг. Уг асуудлыг шийдэж, улирлын хамааралгүй цэвэр сүү бэлтгэдэг болохын тулд саалийн ферм хөгжүүлнэ гэж албаныхан ярьдаг. Тэгвэл Монголын сүүний нэгдсэн холбоо санаачлан, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, нийслэлийн Үйлдвэр хөдөө аж ахуйн газартай хамтран, нийслэлд сүү нийлүүлэгч фермерүүдийн чуулганыг “Орчин цагийн фермийн хөгжил ба “амьд сүү” брэнд” нэрийн дор өчигдөр зохион байгууллаа. Чуулганд оролцогчид хот суурин газрын хүн амын сүүний хэрэглээг нэмэгдүүлж, чанарын шаардлага хангасан сүү бэлтгэх, фермерүүдэд сүүний урамшуулал олгох, сүүний үнэ тогтворжуулах арга зам зэрэг асуудлыг хэлэлцэж, санал солилцлоо. Мөн иргэдэд хандан, эрүүл мэндийг тэтгэгч “амьд сүү” буюу үнээний шингэн сүүгээр боловсруулсан шинэ бүтээгдэхүүн хэрэглэж, импортын болон хуурай сүүнээс татгалзахыг уриалав.

Фермер О.Баярбат “Саалийн ферм байгуулах нь багагүй хөрөнгө шаардсан ажил. Үүнээс гадна урсгал зардал өндөртэй тул зээл, санхүүгийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай. Мөн урамшуулал олгох нь чухал байна” гэв. Тэдний энэ асуудлыг шийдэхээр Засгийн газар фермерүүдэд “Чингис” бондоос 22 тэрбум төгрөг өгөхөөр болсон. Гэхдээ энэ мөнгөнөөс авсан фермер одоогоор байхгүй гэнэ. “Бондын мөнгө банкинд очоод “гацчихсан”. Энэ нь бидний барьцаа хөрөнгө тааруу байгаагаас болсон” гэж фермерүүд хэлж байв. “Төр засаг, орон нутгийн захиргаа, сүү боловсруулах үйлдвэр зэрэг олон талын идэвхтэй оролцоо, дэмжлэгтэйгээр саалын фермийг богино хугацаанд хөгжүүлэн, дотооддоо улирал харгалзахгүй сүү бэлтгэдэг болж, чанар стандартын шаардлагад хүргэх боломжтой” гэж Монголын сүүний нэгдсэн холбооны тэргүүлэх гишүүн Р.Цогтбуян хэлсэн юм.

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …