Сурагчдын амралт энэ сарын 29-нөөс эхэлнэ

Засгийн газрын “11 11 төв”-д 2014 оны 03 дугаар сарын 14-21-нд нийт 828 санал хүсэлт, талархал, гомдол, шүүмжлэл ирсэн байна.

Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх сургалтанд сууж байгаа хүмүүсийн тэтгэлэг орохгүй байгаа асуудлаар иргэд хандсан бөгөөд “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх сургалтын санхүүжилт 2013 оны 3-р сарын 18-ны өдрөөс эхлэн сургуулиудад шилжиж эхэлсэн” гэж Хөдөлмөрийн яам хариулжээ.

Ажилласан жил, тэтгэврийн даатгалаа нөхөн тооцуулахаар материалаа өгөөд баталгаажуулалт хийлгэсэн иргэдийн нэмэгдэл хэзээ орох талаар тодруулсан асуултад, “Иргэд баталгаажилтаа хийлгэсэн бол харъяа дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст өргөдөл, холбогдох материалаа өгсөн тохиолдолд шалгаж хүлээж авна” гэж Нийгмийн даатгалын ерөнхий газраас хариу өгчээ.

Дунд сургуулийн сурагчдын 3 дугаар улирлын амралт хэзээ эхлэх талаар “Улаанбаатар хотын сургуулийн сурагчид энэ сарын 29-нөөс 04 дүгээр сарын 7 хүртэл, харин хөдөө орон нутгийн сургуулийн сурагчид 3 дугаар сарын 29-нөөс 04 дүгээр сарын 13 хүртэл амарна” гэж салбарын яам хариулсан байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …