Хүн бүхэн ‘’Мацаг барих дэглэм ба гарагийн нөлөө’’-г мэдэж түүгээр дэглэм барьж сурах нь дурын нэг өдрөө мацаг барихаас илүүтэй таны бие махбодь, эрүүл мэндэд өндөр ач тустай байдаг.
Ингээд эрдэмтэдийн судлаж тогтоосон шинжлэх ухааны үндэслэлтэй энэхүү зөвлөгөөг танилцуулж байна. Үүнд:
-Даваа гариг. Эрхшээсэн гараг нь Сар. Хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулъя гэвэл мөн элдэв харшилд өртдөг(ямар нэгэн харшилтай хүмүүс) энэ өдөр хоолоо сойж мацаг барьвал үлэмж тустай.
-Мягмар гариг. Эрхшээсэн гараг нь Ангараг. Булчингийн ажиллагаа хариуцдаг энэ гаригт бидний түргэн хөдөлгөөнтэй болох эсэх,элдэв халдварт өвчинд өртөх,шарх өрөвсөл,тэрч байтугай архинд орох эсэх нь Ангаргаас хамаатай.Энэ өдөр холоо хасаж мацаг барьвал булчин шүрмэс чинь уян хатан болж таныг хурц өрөвсөлөөс хамгаална. Архинд автахгүй байх боломжийг бүрдүүлнэ.
-Лхагва гараг. Эрхшээсэн гараг нь Буд. Энэ өдөр бацаг барьвал биен дэх бодсын солилцоо сайжирч оюуны чадамж дээшлэнэ.Учир нь хий махбодтой буд гараг мөнхийн залуу насыг бэлгэддэг. Бие махбод залуужин төлжих нөлөөтэй.
-Пүрэв гараг. Эрхшээсэн гараг нь Бархасбадь. Өвчин удаж ужгарсан,хэд хэдэн өвчнөөр өвчилсөн,жин илүүдсэн,эрхтэнүүдийн ачаалал илүүдсэн тохиолдолд мацаг барьвал өвчний хүндрэл арилж,шинээр өвчлөхгүй байх,мөн элгэний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлөх учир дэглэм сайн барь.
-Баасан гараг. Эрхшээсэн гараг нь Сугар. Үзэсгэлэнт гоо байхыг хүсвэл хоолой бөгөөд бөөрний үйл ажиллагааг эрүүлжүүлэхийг хүсвэл арьсан даа өнгөний халдварт өвчин авахгүйн тулд мацаг барьвал ач тустай.
-Бямба гараг. Эрхшээсэн гараг нь Санчир. Хүйтэн санчир эрхшээсэн энэ өдөр мацаг барьж дэглэм сахивал нугас нуруу, ясны гэмтэл, үе мөчний болон арьсны элдэв өвчнөөс сэргийлж чадна. Турахыг хүсвэл энэ өдөр хоолны дэглэмээ сайн сахиж чадвал амархан турна.
-Ням гараг. Эрхшээсэн гараг нь Адъяа. Зүрэх судсаны болон цусны эргэлтийн системийг хариуцагч энэ наран гарагт бацаг барьж хоолоо хасвал дээрх эрхтэнүүд эрүүлжинэ.Энэ өдөр өөрийгөө бүтэн цэвэршүүлж чадвал өөдрөг үзэлтэн болж бүтэлгүйдурсамжаасаа салж чадна.