Хятадын Weibo сүлжээ сайтуудаар Монгол Улсыг Крымын нэг адил авах тухай хэлэлцүүлэг өрнөжээ

1185518_274156526094638_698335098_nБиднийг эдийн засгаа яаж аврах вэ гэж хэлэлцэж, мэтгэлцэж байх хооронд Хятадын иргэдийн хэрэглэдэг бараг л Twitter шахуу Weibo сүлжээ сайтуудаар Монгол Улсыг Крымын нэг адил авах тухай хэлэлцүүлэг өрнөсөн сурагтай. Одоогоос хэдхэн цагийн өмнө Dawn.com дээр Хятадууд Крымийн араас Монголыг нэгтгэх бүх нийтийн санал хураалт явуулахыг уриалж байна гэх нэртэй мэдээлэл нийтлэгджээ. Эх сурвалж нь: http://www.dawn.com/news/1094609/chinese-recall-mongolian-referendum-after-crimea
Үүнд: Украйны Крымийн хойгийг ОХУ-д нэгтгэх тухай асуудалд Бээжингийн эрх баригчид нэн болгоомжтой хандаж, хүлээн зөвшөөрлөө.
Зарим нь Оросын энэ алхамыг 1938 онд Адольф Гитлер Чехославакийн Судентенландыг бүх ардын санал хураалтаар бүрэлдэхүүндээ оруулсан, мөн Австрийг нэг онд Anschluss буюу нэгдэлчдийн санал хураалтаар бүрэлдэхүүндээ оруулсан шиг үйл явдалтай харьцуулж байна. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, түүний нам 2008 оны2-р сард Сербиэс Косовог салан тусгаарласан шиг Крымийг салгаж чадлаа гэжээ. Эх сурвалж цааш нь өгүүлэхдээ: зарим Хятад иргэд өөрсдийн түүх тэр дундаа өөрийн газар нутаг хэмээн үзсээр ирсэн 600,000 миль газрыг Зөвлөлтийн дэмжлэгтэй бүх нийтийн санал асуулгаар булаан авсан тухай хөндөж эхэлсэн гэсэн байна.
Хятадын хойдтой хил залган орших Монгол Улсын хилийг улаан өнгөөр тодруулан будсан газрын зурагийг Вейбод энэ сарын 16-ны өдөр нийтэлсний дараагаар 15,000 удаад жиргэсэн байна. Cui Chenghao гэх нэртэй, 2 сая гаруй дагалдагчтай онлайн уран элэглэгч энэ газрын зургийг “ бүх нийтийн санал асуулгаар Крымийг Украйнаас салгаад авчихлаа, та нарын дунд алга таших хүн байна уу? Эсвэл мэдэхгүй байна уу? 1945 оны 10-р сард ЗХУ ар Монголд бүх нийтийн санал асуулга явуулж, 50,000-аас ч бага оролцогчтойгоор Хятадын нутаг дэвсгэрийн 15 хувийг аваад явчихсан” гэсэн өгүүлэлтэй нийтэлсэн байна.
Cui гэгчийн энэ жиргээ нилээд өргөн хүрээг хамарч 9000 гаруй комменттэй болсон байна. Зарим нь Оростой харилцах Хятадын одоогийн харилцааны тухай асуудлыг хөндсөн бол, нэг хандагч “ Монголыг бидэнд өгчих, тэгвэл бид Крымийн бүх нийтийн санал асуулгыг дэмжье” гэсэн сэтгэгдэл үлдээжээ. Мөн үүний дээр нэг харилцагч нь “ Хятадын засгийн газар хэзээ Монголыг буцааж авах юм бол доо” гэсэн байна.
Нийтлэл гэх үү, мэдээлэл гэх үү, үүнийг уншигч, орчуулан буулгахыг чадан ядан оролдогч би бээр бухимдаж, уурласнаа нуух юун.
Эх сурвалж : Copy.mn
Ugluu-logo1722

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …