Ерөнхийлөгч маргааш эмчилгээ хийлгэхээр Япон улсыг зорино

ewМонгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж олон жил суугаа ажил хийхдээ буруу сууснаас болж нуруундаа эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон талаараа сэтгүүлч Б.Эрдэнэцогттой уулзах үеэрээ ярьсан юм. Төрийн тэргүүний эмчилгээг Япон улсад хийлгэхээр болсныг түүний эмч нь өнгөрсөн долоо хоногт хэвлэлд ярьсан юм. Ерөнхийлөгч маргааш өглөө 11.00 цагт Япон улсыг зорих аж. Тэрбээр  өмнө нь хоёр ч удаа монголд мэс засал хийлгэж байсан ч  энэ удаад гадаадад эмчлүүлэх шаардлагатай болжээ.

Ерөнхийлөгчийн онош гадаадад эмчлүүлэх өвчний жагсаалтад багтдаг бөгөөд заавал мэс засал хийлгэх ёстойг эмч нь мөн дурьдсан юм.

Санал болгох мэдээ

МОНГОЛ УЛСАД ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ БАЙГУУЛАГДСАН ТУХАЙ

Ардын Гэгээрүүлэх яамны ажлын тухай гэгээрүүлэх яамны сайд агсан Жамьянгийн тавьсан илтгэлээс (Ардыг гэгээрүүлэх яамны …