Сансар судлалын музей удахгүй үүдээ нээнэ

Монгол хүн сансарт ниссэний 33 жилийн ойд зориулсан үзэсгэлэн Монгол цэргийн музейд нээлтээ хийлээ. Уг үзэсгэлэнд “Сансар” сан, Монголын мар к цуглуулагчдын холбоо, утасны карт цуглуулагчдын холбоо оролцсон юм. Мөн дэлхий болон Ази тивийн үзэсгэлэнгээс зургаан медаль хүртсэн Н.Чинбат, тив, дэлхийн мар кийн үзэсгэлэнд оролцож 10 удаа медаль хүртсэн Б.Алтангэрэл нар цуглуулгынхаа дээжийг сонирхууллаа. Монгол, Оросын хамтарсан нислэгт зориулсан 15 тэмдгийн иж бүрдэл нь ховор цуглуулгын нэг яах аргагүй байсан юм . Энэ мэтээр сансартай холбоотой ном зохиол, зоос, марк, тэмдэг, Ж.Гүррагчаагийн нислэгийн үед иргэдийн бичсэн ил захидал зэрэг ховор нандин цуглуулгыг дэлгэн харууллаа. Ойрын хугацаанд үүд хаалгаа нээх юм байна.

3s0svekbjun6q3d05hvrq79rin

7ne9lr0g6bi4k7bmqlbf1vsepo

495fdh6oj5qcdf6tc6ico2o4q9

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …