Малайзад амиа алдсан Ш.Алтантуяагийн хүүхдүүдэд нөхөн олговор олгуулах хүсэлт гаргав

багиндаМонгол Улсын иргэн Ш.Алтантуяа бүсгүй най­ман жилийн өмнө Ма­лайз улсад бусдын гарт онц хэрцгийгээр амиа алдсан билээ. Түүний хэрэг одоо болтол шударга үнэн шүүхээр шийдвэрлэгдээгүй байгаа бөгөөд гэмт этгээдүүд нь бүгд суллагдсан тухай мэдээлэл бий.

Тэгвэл талий­гаачийн үр хүүхдэд нөхөн олговор олгуулах хүсэлтийг Монголын талаас ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж Ма­лайз улсын Хүний эрхийн үндэсний комис­сын дарга Тан Сри Хасми Агамтай уулзаж хүсэлт та­вь­сан байна.

Тэгвэл Тан Сри Хасми Агам уг асуудлыг хү­мүүн­лэгийн талаас тавих нь илүү зохимжтой гээд хоёр орны Засгийн газар, Гадаад харилцааны яам тус тусын шугамаар идэвх­­­тэй хөө­цөлдөх нь олон улсын прак­­тикт илүү нийц­нэ гэх ха­риулт өгсөн байна.

Ugluu-logo17221

Санал болгох мэдээ

2012 оны 12 сарын 21-нд “дэлхий сөнөнө” гэж шуугиж байсныг сануулья

Өнөөдөр арванхоёрдугаар сарын 21-ний өдөр. Манай цэнхэрхэн дэлхийг мөргөж магадгүй гэж байсан сансрын биет биднийг …