Монгол-Швейцарийн зөвлөлдөх уулзалт боллоо

9012e725b0780c68bigМонгол-Швейцарийн Гадаад хэргийн яамд хоорондын 3 дахь Зөвлөлдөх уулзалт энэ оны 3 дугаар сарын 24-ний өдөр Швейцарийн Холбооны Улсын нийслэл Берн хотноо болов. Зөвлөлдөх уулзалтад монголын талаас Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг, швейцарийн талаас Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн орнуудтай харилцах асуудал хариуцсан Туслах Төрийн нарийн бичгийн дарга Б.Нобс нар төлөөлөгчдөө тэргүүлэн оролцов.

Энэ удаагийн зөвлөлдөх уулзалтаар талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн явц, цаашдын төлөв, мөн бүс нутгийн болон олон талт хамтын ажиллагааны харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцон ярилцав.

Талууд хоёр талын харилцаа улс төр, соёл урлаг, хүмүүнлэг болон хөгжлийн хамтын ажиллагааны салбарт амжилттай хөгжиж ирснийг онцлон тэмдэглээд энэ оны 5 дугаар сарын 22-ны өдөр тохиох Монгол Улс, Швейцарийн Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ. Тухайлбал, ойн баярын хүрээнд хоёр тал соёл урлагийн төрөл бүрийн арга хэмжээ, бизнес уулзалт, үзэсгэлэн харилцан зохион байгуулахаар тохиров.

Түүнчлэн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар авч болох алхмуудыг авч хэлэлцэв. Тухайлбал, монголын тал цаашид худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх нөөц бололцоог эрэлхийлэн ажиллахын чухлыг онцлоод Монгол-Швейцариийн Эдийн засгийн хамтын ажиллагааны хамтарсан комисс байгуулах санал дэвшүүллээ.

Тус улсын Хөгжлийн хамтын ажиллагааны агентлагийн шугамаар Монгол Улсад хөгжлийн тусламжийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойшхи сүүлийн арван жилд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих, мал эмнэлгийг сайжруулах, бичил уул уурхайн байгаль орчны сөрөг нөлөөг бууруулах, нэг цонхны үйлчилгээ нэвтрүүлэх, хүний наймаатай тэмцэх зэрэг олон төсөл, хөтөлбөр үр дүнтэй хэрэгжиж ирсэнд талууд сэтгэл ханамжтай байгаагаа нотлов.

Бүс нутгийн болон олон талт хамтын ажиллагааны хувьд Швейцарийн Холбооны Улс нь энэ онд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагыг даргалж байгаад нь манай талаас баяр хүргэж энэ хугацаанд Монгол Улс, ЕАБХАБ-ын хамтын ажиллагаа өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Мөн хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд бие биенээ харилцан дэмжиж ажиллах нь чухал болохыг тэмдэгллээ.

Ugluu-logo17221

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …