Багануурын уурхайн нийтийн байрыг хувьчлах ажлын бэлтгэл хангагдаж байна

images“Багануур” ХК-ийн балансанд бүртгэлтэй Уурхайн нийтийн байр болон 61-11 тоот, 58-15 тоот, 48-57 тоот, 56-34 тоот нийт 58 өрхийн орон сууцыг төрийн өмчийн хороо, “Багануур” ХК, дүүргийн төрийн захиргааны байгууллын шийдвэрээр хувьчлахаар болсон. 2014 оны 3 дугаар сард дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 17 дугаар тогтоол гарч дүүргийн Засаг даргаар ахлуулсан 5 хүний бүрэлдэхүүнтэй орон сууц хувьчлах товчоо байгуулагдсан. Мөн тухайн орон сууцыг хувьчлахын өмнө орон сууц нэг бүр дээр ашиглалт, дулаан, цахилгаан эрчим хүч, гал, ариун цэвэр, барилгын техникийн шаардлага хангасан эсэхийг тогтоож, тухайн сууц хүн амьдрах шаардлага хангаж байгаа эсэх талаар дүгнэлт гаргах магадлан шинжлэх ажлын хэсгийг дүүргийн Засаг даргын захирамжаар Санхүү, хөрөнгө оруулалт хариуцсан орлогч даргаар ахлуулсан байгуулаад байна.

Магдалан шинжлэх ажлын хэсэг 4 дүгээр сарын нэгнээс эхлэн дээр дурьдсан орон сууцыг магадлах бол орон сууц хувьлах товчооноос орон сууц эзэмшиж байгаа иргэдийн орон сууц хувьчлан авах тухай өргөдөл болон тухайн орон сууцтай холбоотой гомдол саналыг хүлээн авч эхлээд байна. Өнөөдрийн байдлаар нийт 58 өрхөөс 49 өрх өргөдлөө гаргаад байгаа бол үлдсэн айл өрхүүдийг ойрын өдрүүдэд өргөдөл санал хүсэлтээ ирүүлэхийг сануулж байна. Төрөөс Монгол Улсын иргэнд зөвхөн нэг удаа эзэмшиж байгаа орон сууцыг үнэгүй хувьчлах бөгөөд урд өмнө нь орон сууц хувьчлан авч байсан иргэдийн хувьд хуульд заасан итгэлцүүрээр үнэ төлбөртэйгээр хувьчилд хамрагдна.

Бүх материалын иж бүрдэл бэлэн болсноос хуулийн 1 сарын хугацаанд Багануур хувьцаат компанийн балансанд бүртгэлтэй 58 айлын орон сууцыг хувьчлах ажлыг бүрэн дуусгах юм. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг орон сууц хувьчлах товчооны 70210448, 99046418 тоот утсаар аваарай.

Ugluu-logo17221

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …