Архидан согтуурахтай тэмцэх төсөл шалгаруулна

imagesАрхидан согтуурахтай тэмцэх тухай хууль, тогтоолын хүрээнд архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр төслийн нээлттэй сонгон шалгаруулалт зарлажээ.

Оролцогч архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар гарсан хууль тогтоомжийн талаар сургалт, сурталчилгаа явуулах,  хор хөнөөл, эрүүл мэнд, гэр бүл, хамт олон, нийгэмд учрах хор уршиг болон архины зохистой, соёлтой хэрэглээг олон нийтэд төлөвшүүлэх, гэмт хэрэг, зөрчил үйлдсэн этгээдийг архины хамааралтай сөрөг зан үйлд нь нөлөөлөх, сургалт, хөдөлмөрийн арга барил, дадал чадварыг эзэмшүүлэх, сургалт, хүмүүжлийн хөтөлбөрт хамрагдах боломжийг бүрдүүлэх чиглэлээр төслөө боловсруулах юм байна. Төслийн материалыг ирэх сарын 21-нийг хүртэл Хууль зүйн яаманд хүлээн авах ажээ.

Ugluu-logo1722

Санал болгох мэдээ

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад айлчилна

Монгол Улсын Их Хурлын дарга Ням-Осорын Учрал Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Вячеслав …