БНХАУ-тай эдийн засаг, бизнесийн салбарт хамтран ажиллана

79dhaqd8pgj3dsm636l228otrlБНХАУ-тай эдийн засаг, бизнесийн салбарт хамтран ажиллах ажил хэргийн зөвлөлийг Улаанбаатар хотноо байгуулахаар болсон талаар Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас мэдээллээ. Уг зөвлөл нь төрийн аливаа байгууллагаас ангид, хувийн, биеэ даасан статустай байх гэнэ.  Түүнчлэн Монгол, Хятад хоёр орны Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаас эдийн засаг, бизнесийн чиглэлээр гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх аж.

Зөвлөлийн гишүүдийг ирэх дөрөвдүгээр сард шалгаруулах аж. Зөвлөл ажиллаж эхэлснээр БНХАУ-ын зах зээлд Монголын бизнес эрхлэгчдийн эзлэх орон зайг нэмэгдүүлэх, эрх ашгийг нь хамгаалах, хоёр орны байгууллагуудыг түнш болоход нь дэмжлэг үзүүлэх юм байна.

Д.Амар

Ugluu-logo17221

Санал болгох мэдээ

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад айлчилна

Монгол Улсын Их Хурлын дарга Ням-Осорын Учрал Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Вячеслав …