Бурхан халдуныг дэлхийн өвд бүртгүүлнэ

Burkhan haldunБурхан халдун уулын төрийн тахилга, тайлгыг дөрвөн жилд нэг удаа үйлддэг. Ээлжит тахилга энэ жил болох юм.

Тиймээс Бурхан халдун хайрхны төрийн тахилгын товыг тогтоох хэлэлцүүлэг уржигдар БОНХЯ-нд боллоо. Хэлэлцүүлэгт ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл, БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Батболд, Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, Хэнтий, Төв аймгийн удирдлага, ШУА-ийн Археологийн болон Түүхийн хүрээлэнгийн эрдэмтэд, Дашчойлин хийдийн хамба нар оролцов.

Засгийн газрын тогтоолоор өнгөрсөн жил Бурхан халдун уулыг үндэсний бахархалт хайрхнаар зарласан. Тиймээс энэ удаагийн төрийн тахилга, тайлгыг тодорхой журам гарган хийх нь зүйтэй хэмээн үзэж буй аж.

Тодруулбал, Бурхан халдун хайрхны Дээд овоонд цөөн тооны хүн очиж төрийн тахилгын ёслол үйлдэх, тайлгыг Цагаан арал орчимд тусад нь хийж, өмнө байсан овооны суурийг Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, Дашчойлин хийд хамтран сэргээхээр санал нэгдэв. Улмаар ирэх зургадугаар сарын 6-ныг тохиромжтой хэмээн үзэж, Монгол Улсын Ерөнхийл өгчийн Тамгын газарт санал хүргүүлэхээр болжээ.

Энэ үеэр нэгэн таатай мэдээ дуулгасан нь БОНХЯ-наас санаачлан Бурхан халдун уулыг ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгүүлэхээр бичиг баримтаа илгээсэн явдал байлаа.

эх сурвалж: Өнөөдөр сонин

Ugluu-logo17221

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …