Хувийн сургууль, цэцэрлэг байгуулахад шинжээчийн хэсэг ажиллана

p18jtuqreom3mki11m6dpva15012Нийслэлийн Засаг дарга “Шинжээчийн хэсэг томилох тухай” А/200 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг байгуулах, тусгай зөвшөөрөл олгох асуудлаар магадлан шинжилгээ хийж, дүгнэлт гаргах шинжээчийн хэсгийн бүрэлдэхүүнийг байгууллаа.

Шинжээчийн хэсгийн даргаар нийслэлийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтсийн дарга М.Отгонбаяр ажиллана. Тус шинжээчийн хэсэг нь Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг үүсгэн байгуулагчдын бүрдүүлсэн  баримт бичигт  хууль, тогтоомж, журамд заасны дагуу магадлан шинжилгээ хийж, дүгнэлт гаргана гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ugluu-logo17221

Санал болгох мэдээ

2012 оны 12 сарын 21-нд “дэлхий сөнөнө” гэж шуугиж байсныг сануулья

Өнөөдөр арванхоёрдугаар сарын 21-ний өдөр. Манай цэнхэрхэн дэлхийг мөргөж магадгүй гэж байсан сансрын биет биднийг …