Монгол Улсын зөвлөх эмч нар элэгний үзлэг оношилгоо үнэгүй хийнэ

doctorМонголд элэгний өвчлөл их байгаатай холбогдуулан “Элэг хайрла ” цуврал нийтлэлийг манай сонин гаргаж байсан билээ. Тэгвэл дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан “Элгээ хайрлая ” уриан дор элэгний үнэгүй үзлэг оношилгоог энэ сарын 31-нд Уламжлалт анагаах , шинжлэх ухаан технологи үйлдвэржилтийн корпорацийн эмнэлэг буюу Улаанбаатар сувилалд хийх гэж байна.

Хамгийн гол нь хүмүүст тэр болгон олдоод байдаггүй Монгол Улсын зөвлөх эмч нар энэхүү үзлэг оношилгоог хийх гэж байгаагаараа онцлог юм . Тухайлбал , доктор , профессор , зөвлөх эмч Б.Дагвацэрэн , С.Олдох , С.Хишигжаргал , С.Сээсрэгдорж , Ч.Чимэдрагчаа , С.Оюунбилэг, Д.Чулуунчимэг нар байх юм . Үзлэгт хамрагдах хүсэлтэй хүмүүсийг эрүүл мэндийн даатгал харгалзахгүйгээр үзэх юм байна . Энэ үеэр үзлэг оношилгоо хийхээс гадна цөсөө хэрхэн угаах , элэгний өвчлөлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өгөх ажээ.

Д.Амар

Ugluu-logo17221

Санал болгох мэдээ

Өглөөний мэнд

“Байгалийг бүү буруутга. Тэр зөв хуулиудыг тогтоож өгсөн. Харин түүнийг зөрчвөөс өөрийгөө л буруутга” Энэ …