Хууль бус мод бэлтгэж буй асуудлаар хэлэлцэнэ

09c2fe685cc05e40greatУлсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос “Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэж буй бодлого, үйл ажиллагаа” сэдэвт дугуй ширээний ярилцлагыг 2014 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 14.00-15.40 цагт Төрийн ордон дахь “В” танхимд зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Ярилцлагыг Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан нээж үг хэлэх бөгөөд “Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэж буй бодлого, үйл ажиллагаа” сэдвээр Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Гантулга, “Ойн тухай хуулийн хэрэгжилт “сэдвээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, аялал жуулчлалын хяналтын хэлтсийн дарга Д.Цэрэндаш, “Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх” сэдвээр Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн гишүүн, доктор Н.Дашзэвэг нар илтгэл тавьж, оролцогчид санал бодлоо солилцох юм байна.

 Ugluu-logo1722

Санал болгох мэдээ

Таван сарын хугацаанд мопед, суррон, скүүтертэй холбоотой 754 осол бүртгэжээ

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмч нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ГССҮТ-ийн эмч …