Өглөө эерэг энерги цуглуулах хамгийн их боломжтой

artworks-000053681805-4r34y3-originalӨглөө сэрсэн даруйдаа орноосоо босох нь маш чухал байдаг. Учир нь шөнөжин байсан хэвтэрт сөрөг энерги ихээр хуралдсан байдаг тул даруй босох нь ач тустай. Настайчууд маань хүний ажил үйлс нь бүтэхгүй байгаа үед “Энэ өдөр буруу хөл дээрээ босчихсон юм шиг” гэж ярьдаг. Энэ нь өглөө орноосоо босохдоо эхлээд баруун хөлөөрөө дэвсгэрт хүрч босохыг л хэлээд байгаа юм.

Өглөө сэрэнгүүтээ хүйсээ тойруулан нар зөв чиглэлд гарынхаа хуруугаараа 10-20 удаа иллэг маягаар хөдөлгөөнийг хийснээр ходоод гэдэсний үйл ажиллагаа сайжирч дотрын өвчин илааршдаг тухай судлаачид олж тогтоосон байна. Мөн өглөө сэрэнгүүтээ инээж байхыг зөвлөж байна. Учир нь баяр хөөртэй хүмүүс гэрэл гэгээтэй хүчнүүд тусалж байдаг гэнэ.

Өглөөний цай хоол маш их ашигтай. Эртний сударт ” Өглөөний хоол эрт тусмаа сайн, өдрийн хоол их тусмаа сайн, үдшийн хоол бага тусмаа сайн ” гэсэн байдаг. Өглөөний цай нь ходоод гэдсийг угааж бодисын солилцоог идэвхжүүлснээр цусны даралт, бөөрний архаг үрэвсэл зэрэг олон төрлийн өвчнийг анагаахад зохих үүрэгтэй. Хэрэв та ажилдаа өлөн элгээрээ явдаг бол цөс чулуужих өвчинд амархан өртөнө. Учир нь өлөн явснаар цөсний шингэн өтгөрч хүчил багасаж чулуужилт эхэлдэг байна. Өглөөний цай нойр биеийг сэргээж, тархи толгой сэргэг, сэтгэл санааг урамтай болгосноор ажиллах чадварыг ч дээшлүүлнэ. Сэтгэл бол хүний энерги эрчим хүч юм. Хүн хүч энергийг өөрийн сэтгэлээс л авдаг байна. Гадаа хэдий бүүдгэр байгаач та бусдыг гийгүүлэх нар гэдэгтэй итгээрэй.

Д.Амар

Ugluu-logo1722

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …