Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эвдэрсэн бохир усны шугамыг засварлах хөрөнгийг шийдвэрлэв

Нийслэлийн Засаг дарга “Хөрөнгө гаргах тухай” А/212 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлах Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн барилгын бохир усны цэвэрлэх байгууламж эвдэрсний улмаас бохирын ус хальж, тус дүүргийн 9, 17 дугаар хорооны иргэдийн амьдарч буй хашаа руу орсон тул бохирын усыг зайлуулах, урсгалын чиглэлийг өөрчлөх, шинээр далан барих, бохирдсон талбайг ариутгаж цэвэрлэх ажлыг холбогдох хууль, журмын хүрээнд зохион байгуулж ажиллахыг Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваад үүрэг болголоо.
Бохирын усыг зайлуулах, шинээр далан байгуулах, бохирдсон талбайг ариутгаж цэвэрлэх ажлыг зохион байгуулахад шаардагдах 68 400 000 төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлнэ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэдтэй …