Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам /ХАХНХЯ/-аас 2014 оныг “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан нийгмийн эмзэг бүлэг гэгдэх хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бие даан амьдрах чадварыг нэмэгдүүлэх, хамт олныг түшиглэн сэргээн засах, тэдний гэр бүлийн гишүүдийн хандлагыг эерэгээр өөрчлөх зорилгоор Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын Газар, Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвтэй хамтран “Гэр бүл-хөгжлийн үндэс” сэдэвт сарын аянг 7, 19 дүгээр хороог түшиглэн 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаанд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангагдан, явагдаж байна.
Тус аяны хүрээнд Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвөөс дүүргийн ЗДТГ-ын удирдлага, холбогдох хэлтсийн дарга, мэргэжилтэн нарт чиглэсэн уулзалт, ярилцлага зохион байгууллаа.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл



