Өнөөдөр болох зарим үйл явдлын тойм

09:30 цагт МҮЭСТО-нд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян”-ы нээлт болно.

10.30 цагт “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 13 дахь илтгэл”-ийг УИХ-д өргөн барина.

11.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд  Монгол рэп “Загасан ширээт тамга” хамтлагийн “Ширээт гал” бие даасан цомог хэвлэлтээс гарсан тухай мэдээлэл хийнэ.

11.00 цагт Жижиг дунд үйлдвэрийг чадавхижуулах хөдөлгөөний талаар “Нью медиа” группээс мэдээлэл хийнэ.

14.00 цагт Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан Хангарьд ордны 14 давхарт болно. Хуралдаанаар Улаанбаатар хотын хүн амын ундны усны аюулгүй байдлыг хангах хөтөлбөр, төлөвлөгөө,Нийслэлийн ЕБС-ын сургууль, цэцэрлэгийн сургалтын чанар хүртээмжийн үр дүнг индексээр дүгнэх журам зэрэг асуудлыг хэлэлцэнэ.

19.00 цагт  Улаанбаатар паласед яруу найрагч Г.Баярын “Тэнгэрийн сүм-Эх орон” тоглолт болно.

-Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Хэнтий аймагт ажиллана.

-Буянт-Ухаа спортын ордонд гарбөмбөгийн идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилнэ.

Д.АМАР

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …