Монгол Улсын стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоно

01_StandartСтандартчилал, хэмжилзүйн газар ирэх гурван жилийн хугацаанд “Монгол Улсын стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх тухай” төслийг Европын Холбоотой хамтран дөрөвдүгээр сарын нэгнээс хэрэгжүүлж эхлэх гэж байна. Төслийн хэрэгжилтэд шаардлагатай хөрөнгө оруулалт 3.9 сая еврогоор хэмжигдэж байгаа юм. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр Монгол Улсад стандартчиллын үйл ажиллагаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нийтлэг жишгийн дагуу явагдаж, стандартчиллын одоогийн тогтолцоог эрс шинэчлэх юм байна.

Мөн стандартын талаар төрийн захиргаа, орон нутгийн байгууллагуудын үүрэг өндөржиж, бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын шаардлага олон улсын жишгээр баталгаажихаас гадна стандартыг хөгжлийн түлхүүр болгон хэрэглэх нөхцөл бүрдэнэ гэж үзжээ. Ялангуяа Монгол Улсад орж ирж байгаа хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал болон гэмтэл, согогтой бараа бүтээгдэхүүнд илүүтэй анхаарлаа хандуулахаар болсон гэж төсөл хэрэгжүүлэгчдийн зүгээс онцолсон байна. Үүнээс гадна төслийн үр дүнд Стандартчилал, хэмжилзүйн газар нь Дэлхийн худалдааны байгууллагын стандартыг хангасан үндэсний стандартын байгууллага статустай болох ажээ. 

Д.Амар

Ugluu-logo1722

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …