Хамгийн хурдан дархлаа дэмжих хялбар жорууд…

imagesХэн хүнгүй л бие нь сульдаад, нойр нь хүрээд байна. Энэ нь мэдээж дархлааны систем суларч эхэлдэг хаварын улирлын нөлөөл юм. Тиймээс уншигч та бүхэндээ зориулан гэрийн нөхцөлд гар доорхи материалаар дархлаа дэмжих хүнс бэлтгэх жоруудыг танилцуулж байна. Үүнд:

Витаминтай цайны жор

Нохойн хошууны үртэй цай:4 хоолны халбага нухсан нохойн хошууны үрийг 4 аяга усан дээр хийнэ. 15 минут буцалгаж, арван минут хөргөөд олгоно.
Aлимны цай: Хальслалгүй хэрчсэн 3 алимыг 4 аяга буцалж буй усан дээр хийнэ. Зөөлөн гал дээр 5 минут орчим буцалгана. Гал дээрээс аваад 30 минут орчим хөргөөд дээр нь зөгийн бал нэмж тэр өдөртөө ууж дуусгана.
Аньсны цай: 1 хоолны халбага аньсыг халбаганы араар нухаж байгаад дурын цайн дээрээ нэмж ууна.

Витаминтай салатны жор

• 2 киви
• 2 мандарин
• 1 жүрж
• 1 алим
• 1 гадил
• 1 хоолны халбага хэрчсэн хушга
• 2 хоолны халбага тараг, эсвэл цөцгий
Жимснүүдээ хальсалж хэрчээд, бүх найрлагыг хооронд нь хольж таваглана.

Витаминтай коктейлын жор
• 1 аяга цэвэршүүлсэн ус
• 1 хоолны халбага зөгийн бал
• 1 хоолны халбага лемоны шүүс
• 1/2 хоолны халбага нунтаг гаа
Бүх найрлагыг холигчинд хийгээд хольж коктейл болгоно. Энэ чихэрлэг ундаа нь ядарч сульдсан үед эрч хүчийг сэргээж, дархлааг дэмждэг.

Ugluu-logo1722

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …