Улаанбаатарт 9 хэм дулаан, шороон шуургатай

Малчид, ард иргэдийн анхааралд:

Өнөөдөр нутгийн хойд хэсгээр, 2-нд зарим газраар нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурч хүйтрэхийг анхааруулж байна.

2014 оны 04 дүгээр сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн нутгийн зарим, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, төвийн болон говь, талын нутгаар 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар хүйтэрч 1-5 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 14-19 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зөөлөн шороон шуурга шуурна. 8-10 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 2 градус хүйтэн, харьцангуй чийг 44 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Санал болгох мэдээ

Нутгийн хойд хэсгээр хур тунадас орж сэрүүснэ

Нутгийн хойд хэсгээр өнөөдөр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна. Нутгийн …