4-р сарын өрнийн зурхай

horoscopeХонь: Сарын эхээр амьдралын хүч өндөр түвшинд байна. Шинэ танилтай болж хуучин харилцаагаа шинэчлэх бололтой. Таны харилцаа дотны хүмүүсийн хувь заяанд нөлөө үзүүлнэ.Ажил хэргээ төлөвлөхөд тааламжтай үе. Шинэ санаа нь хуралдсан асуудлуудыг шийдэж өгнө. Танд байр, ажлаа солих боломж гарах бол сарын дундуур хайр сэтгэлийн хувьд таагүй байна. Та гэр бүлдээ анхаарал тавих цаг иржээ.Бизнес эрхлэгчдэд зөвшилцлөөс илүү бүх боломжийг тооцох анхааралтай байх хэрэгтэй. Харин сарын сүүлээр ажлын чадвар өндөр байх тул гэрээ хэлцэл хийх анхаарлаа төвлөрүүлэхийг шаардсан аливаа ажил хэргээ амжуулж гүйцэлдүүл. Эмэгтэйчүүдийн хувьд тэдний амьдралыг эрс өөрчлөх гэнэтийн уулзалт болж болзошгүй.

Үхэр: Сарын эхээр гэнэтийн аваар ослоос болгоомжилж анхааралтай явахыг зөвлөж байна. Гэрээсээ хол байгаа хүмүүсийг онцгой аюул хүлээж байж магадгүй. Гэнэт өвдөж болзошгүй байна. Аялалаар бүү яв. Ойрын хугацаанд албан тушаал нийгмийн байр суурьд өөрчлөлт гарч магадгүй. Хэт ачаалалтай ажиллах буюу биеийн хүчний ажил хийхээс татгалз. Шинэ ажил нь танд муугүй ашиг орлого авчирч болзошгүй тул шинэ ажлын саналыг хүлээж аваарай. Од эрхэсийн зүгээс таны энергийн түвшинг нэмэгдүүлэх болно. Та өсөх ирээдүйтэй хэд хэдэн төсөлтэй холбогдож чадна. Энэ бүгдийг ашиглан илүү их зүйлийг хийж, сурч, аль болох цааш хол явах хэрэгтэй. Уран зураг, хөгжим гар урлал зэрэг нь таныг сэдэлжүүлж, та театр болон концертонд явж, сонирхолын бүлэгт нэгдэх бололтой. Та хайр дурлалын харилцаандаа санаачлага гаргаж чадах юм бол хайртыгаа баярлуулах болно.

Ихэр: Хэрэв та ажлынхаа чухал асуудлуудыг шийдвэрлэж урьдын алдаагаа засаж чадвал сэтгэлийн ачааллаас ангижирч ихэнх бэрхшээлүүдээ даван туулж чадах болно. Ажил хэрэгтээ бүтээлчээр хандах өндөр мэдрэмж сэтгэл татам байдал сайхан сэтгэл тань өндөр амжилт авчирна. Од эрхэс таныг тэвчээртэй байж бодож үйлдлээ хийвэл таагүй зүйлээс төвөггүйхэн гарч чадахыг батлаж байна. Гэхдээ хайр дурлалын харилцаанд тийм ч таатай байхгүй нь. Нэр төр унаж, санхүүгийн алдагдалд орж, амжилтгүй ажил хийж, ялагдаж, хүнд өвдөж болзошгүй. Айлд зочлох гэртээ зочид урих нь таныг нэлээн сэргээх болно. Ингэснээр танай гэр бүлд байсан таагүй уур амьсгал арилах болно. Үйл явдалд дүгнэлт хийх чадвар чинь өөртөө итгэлтэй байдлаа хадгалах сайхан боломж олгоно.

Мэлхий: Мэлхийн ордныхон төрөлхийн өрсөлдөөнт хүмүүс. Энэ нь тэдэнд өөрсдийгөө шахаж, оюун ухаанаа хөгжүүлэхэд нь тус нэмэр болдог. Харамсалтай нь тэд бас энэ л чанараасаа болж багаар ажиллан, бусдаас үүрэг даалгавар авахдаа муу байдаг. Таны урам зориг, өөртөө итгэх итгэл өндөр байх тул та шинэ төслөө амжилттай дуусгах боломжтой. Хайр дурлалын харьцаа тань таны хэр их сэтгэл хөдлөл гаргахаас шалтгаалан өөрчлөгдөнө. Гэнэтийн мэдээ, дотно хүнтэйгээ муудалцах нь бүх найдвар, төлөвлөгөөнд саад хийнэ. Бүх зүйл зөв сонголт хийж, амжилттай үйлдэл гаргахаас чинь хамаарна. Ганц бие хүмүүс өдрийн хоолны романтик урилгад болгоомжтой хандах хэрэгтэй. Хүүхэд хүлээж байсан эцэг эхчүүд жирэмслэлийн талаар нааштай мэдээ авна. Гэр бүлдээ тайван байдал тогтоож, ханьтайгаа зөвшилцөж, нөхөрлөлийн харилцаа тогтоох оролдлого гарга. Албан тушаалын төлөө гараа өргөхдөө бүү санаа зов. Та ажил олгогчтойгоо өөрийн хүсэл сонирхлын талаар илэн далангүй ярьж, эерэг санаа авах болно.

Арслан: Од эрхэс нөхцөл байдлыг бодитоор үнэлж цаасан шувууны араас хөөцөлдөхгүй байхыг зөвлөж байна. Гэр орны санаа зовоосон асуудал эсвэл дотны хэн нэгэнтэй холбоотой бэрхшээл үүсч магадгүй байна. Од эрхэс уран бүтээлийн ажлыг ивээж байна. Сарын дундуур хувь заяаны гэнэтийн эргэлт гарч болзошгүйг од эрхэс анхааруулж байна. Арилжааны аливаа ажиллагаа санхүүгийн алдагдалд оруулж болзошгүй. Ажил хэрэгтээ хөнгөмсөг хандах ба эрсдэлтэй үйлдэл хийх нь зорилгодоо хүрэхэд хүндрэл учруулна. Өрсөлдөөнт спортоор хичээллэдэг хүмүүс тэмцээнд амжилт гаргах болно. Харин сарын сүүлээр ажлын хамтрагч чинь өвдөж танд хоёр дахин их ажлын ачаалал ирэх бололтой. Хэдий та ажилдаа гаршсан байсан ч гэсэн энэ нь танд хүндээр тусах болно.

Охин: Хувийн амьдралдаа эерэг өөрчлөлтүүдийг авчирч чадах бололтой. Ганц бие хүмүүсийг амьдралын хэв маягийг өөрчлөх ер бусын учрал хүлээж байна. Эрүүл мэнддээ анхаарлаа хандуулахыг од эрхэс сануулж байна. Харин хайр дурлалын асуудлаар хэт хөөцөлдөх нь танд азгүйтлыг авчирна гэдгийг анхааруулж байна. Амьдралын асуудлыг хүнд тусгаж авах хэрэггүй. Хэрэв та гэнэт өвдвөл энэ өвчин нь удаан үргэлжлэх болно. Сарын сүүлээр охиныхоныг стресст оруулж болохуйц таагүй мэдээ сонсох болно. Санхүүгээ чанга атган гамтай байгаарай. Танд хүчээ нөхөх шаардлага гарч байна.

Жинлүүр: Биелүүлэхэд хэцүү амлалтыг өгөхөөс болгоомжил. Од гарагс таны талд зогсож байна. Ямар ч зүйл хийсэн төвөггүй бүтэх бөгөөд хайр таны ордныхныг хүрээлэх болно. Та ямар ч нөхцөл байдал болон шалгуурыг даван туулах хүчтэй байна. Өмнө нь олон хүмүүстэй харилцаж байсан өндөр тодорхойлолт тань тааламжтай нөхцөл байдалд ашигтай харилцаануудыг үүсгэхэд туслах бөгөөд энэ нь танд урам зоригийг өгөх болно. Зарим нэг нь томоохон албан тушаалд томилогдох бол харин зарим нэг нь зохион байгуулсан үйл ажиллагаа санаа зовоосон зүйлтэй нүүр тулах бөгөөд энэ асуудлууд нь харагдаж байгаагаасаа ч илүү хүнд байх болно. Ажилдаа өөрийн зөв гэдгээ харуул.

Хилэнц: Од эрхэс хайр дурлалын асуудлаар хөөцөлдөхгүй байхыг зөвлөж байна. Таны ихээхэн найдлага тавьж байсан мөрөөдөл тань бүтэлгүйтэж сэтгэлээр унана. Амьдралын эрч хүч, аура буюу гэрлэн бүрхүүл, бүтээлч чадвар өсөн нэмэгдэх төлөвтэй. Шинэ ажил эхлэхээр төлөвлөхөд тохиромжтой. Энэ бүхнээс үүдээд таны санхүүгийн байдал мэдэгдэхүйц сайжирна. Ямарваа нэгэн зүйлд хэт сэтгэлийн хөөрлөөр хандах, тааламжгүй үг хэллэг хэрэглэх эсвэл болчимгүй, бодлогогүй үйлдэл хийх нь аливаа ажил үйлд амжилт гаргахад тань саад тотгор болно. Сэтгэл санаа, бие тавгүйтэх болон эд хөрөнгөтэй холбоотой асуудал үүсч магадгүй. Эрүүл мэнддээ анхаар. Сарын сүүлээр ганц бие хилэнцийнхэн сонирхолтой хүнтэй танилцана. Гэвч энэ харьцаа удаан үргэлжлэхгүй. Хэрвээ та энэ хүнд сорилтыг найз нөхөдтэйгөө хэрүүл маргаан үүсгэлгүй даван туулж чадвал амжилтанд хүрнэ.

Нум: Таны хувьд муугүй цаг үе ирж байна. Гэртээ засвар хийх тавилганыхаа байрлалыг өөрчлөх үл хөдлөх хөрөнгөтэй болоход сайн. Гэвч гэмтэл аюул тохиолдож болзошгүй тул болгоомжтой бай. Таны амьдралд урьд нь хэний ч олж хараагүй зүйлийг танаас олж харж чадсан хүн эргэн орж ирэх бололтой. Түүний анхаарал оролцоо таныг эргэлзээгээ даван туулахад тусалж сэтгэлийг тань баяр баясгалантай болгоно. Шинэ ажил авахын болон хувийн амьдралдаа чухал шийдвэр гаргахын өмнө бүрэн мэдээлэл цуглуулж, туршлагатай хүмүүсийн зөвлөгөөг ав. Тохиолдлын танилаас болж та хувийн амьдралдаа сөрөг нөлөө үзүүлнэ. Хамтран ажиллагсад тань таны санааг зовоож байсан асуудлуудыг шийдэхэд туслана. Сарын сүүлээр уран бүтээлч нумынханы хувьд үнэхээр гайхалтай байх болно. Өөртөө итгэ, учир нь та гайхамшигтай зүйлийг бүтээж чадна.

Матар: Сарын эхээр төсөв санхүүгээ сайжруулахад таатай. Харин албан хэргийн бичиг баримттай ажиллах хэрэггүй. Бусдаас онцгойрч ялгарахыг хүсдэг хүмүүсийг эрүүл саруул ухаан гаргаж хэр хэмжээнээсээ хэтрэхгүй байхыг шаардаж байна. Хувийн амьдралд шинэчлэл гарна. Толгойгоо алдах хэрэггүй, үүлэнд хөвөх хэрэггүй. Та бодит байдлын мэдрэмжээ алдсан бол хуурмаг байдал, эндүүрэлд бодитой хандаж чадахгүй. Хэрвээ хөршид тань тусламж хэрэгтэй бол ажилдаа яархаасаа өмнө түүнд туслах нь зүйтэй. Нийгмийн томоохон үйл явдлыг зохион байгуулах шаардлага нь асуудлын шалтгаан болно. Сарын дундуур хийгдэх аливаа гэрээ хэлцэлд хэн нэг нь үнэнч бус байснаас болоод бизнесийн гэрээ хэлэлцээр төвөгтэй байдалд орно. Ажлын их ачаалал болон хүнд хэцүү зүйлүүдээ өөрчлөх нь таны бүхий л анхаарал төвлөрөлтийг тань шаардаж таны бүх энерги маш хурдан дуусах болно.

Бумба: Сарын эхээр хүүхдүүдийн сурлага хүмүүжил мөн ахмад настангуудын эрүүл мэндтэй холбоотой асуудал нэлээн толгой өвдүүлж мөнгөн зарлага гарна. Хулгай дээрэмд өртөх магадлалтай. Нийгмийн амьдралд хуримтлагдаж байсан сөрөг хандлагууд ил гарч ихэнх хүмүүсийн нэр хүнд хувийн амьдралд муугаар нөлөөлнө. Эрчүүд өнөөдөр ирээдүйнхээ төлөө маш ихээр хөдөлмөрлөх хэрэгтэй болох нь. Санхүүгийн хувьд илүү ихийг олох боломж танд байна. Харин сарын дунуур гэрлэн бүрхүүл амьдралын эрч хүч дур булаам байдал нэмэгдэнэ. Танайд сонирхолтой зочид ирэх бололтой. Энэ агшиныг та өөртөө ашигтайгаар эргүүлэх боломж байна. Хэрвээ таны төлөвлөгөө ирээдүйтэй гэж санагдвал түншүүдээ татан оролцуулахад юу нь болохгүй гэж. Хайртдаа хууртагдах буюу хайрт тань хуурмаг байсныг мэдээд та цочиролд орох болно. Өөрийн тулах цэгийг зөв олохыг хичээ.

Загас: Загаснууд юу ч хийсэн гэсэн сөрөг үр дагаварт хүрч өөрийн биш мэт харьцах болно. Ойр дотны хүнтэйгээ зөрчилдөж магадгүй. Хэрүүл маргаан нь хүрээгээ тэлж болзошгүй. Ихэнх загасныхан шинэчлэлтээс цочирдох болно. Зарим загасныханы өөдрөг үзэл, логик нь бусдыг хамтын ажилд уриалан дуудна. Түрхэн зуурын амжилт, ялалтанд бардамнан түргэдсэн шийдвэр бүү гаргаарай. Удирдах түвшиний хүнтэйгээ харьцахдаа болгоомжтой байхгүй бол ажлаасаа халагдах магадлалтай. Оюун ухааны харилцаа, баяр баясгалантай байж, хүчээ нөөцөлж авах хэрэгтэй. Харилцан ойлголцол, болзоо, хурим зэрэгт сайн. Та бодсон бүх ажлаа амжуулна. Гэр бүлийн харилцаандаа уян хатан, ухаалаг байвал халуун дулаан уур амьсгал бүрдэнэ. Од эрхэс хамгийн дотны хүмүүстэйгээ уулзахыг зөвлөж байна. Санхүүдээ анхаарлаа хандуулахгүй бол зарлага нь орлогоосоо давах төлөвлөгөөтэй байна.

Ugluu-logo17221

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …