Монголчуудын дунд хамгийн түгээмэл байдаг өвчнүүдийн нэг нь элэгний өвчлөл юм. Тиймээс элгээ эрүүл байлгахын тулд архи тамхи, хоол хүнсээ тохируулж хэрэглэхээс гадна эрүүл хүмүүс жилд нэг удаа, эмгэгтэй бол жилд хоёр удаа элгээ цэвэрлэх нь сайн байдаг ажээ.
Элгээ цэвэрлэх арга:
Эхний өдөр: Элэг цэвэрлэх бэлтгэл-Өглөө нь клизм тавиад өдөржин зөвхөн шинэ алимаар хооллоно.
Хоёр дахь өдөр: Өглөө клизм тавина. 19 цаг хүртэл шинэ алимны шүүснээс өөр хоол хүнс хэрэглэхгүй. 19 цагт орондоо орж хэвтээд баруун хажуу талдаа халуун жин /грелка/ тавина /19 цаг-элэгний биологийн цаг/. Тэгээд 15 минут тутам 3 хоолны халбага лимоны шүүс, 3 хоолны халбага оливийн тос ууна. Ингэхдээ тос ба лимоны шүүсийг хооронд нь холихгүй ээлжлэн уух хэрэгтэй.
12-14 цагийн дараа /5 цагийн дараа ч байж магадгүй/ холестерины агууламж өндөртэй, хөхөлбөр хар өнгөтэй ялгадас “хор” бие махбодиос гадгашилдаг. Дараа нь 1.5 л усаар ходоодоо угаана.
Элгээ цэвэрлэсний дараагаар гэнэт тослог ихтэй болон их хэмжээтэй хоол идэж болохгүй гэдгийг анхаараарай!