Төрийн үйлчилгээний цахим машинаас авах боломжтой боллоо

???????????????????????????????Даваа гарагаас эхлэн бүх бизнес эрхлэгчид өөрийн компанитай холбоотой мэдээллээ Төрийн үйлчилгээний цахим машинаас авах боломжтой болсон талаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээллээ. Ингэснээр иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн бүх мэдээллийг ТҮЦ машинаас авдаг болж байгаа юм. Өнгөрсөн 2-3 жилийн хугацаанд үргэлжилсэн бүртгэлийг цахимжуулах ажлын хүрээнд ихэнх мэдээллийг цахим хэлбэрээр авах боломжтой болсон байна.

Мөн дөрөвдүгээр сарын 15-наас эхлэн нийслэлийн 42 хорооноос Улсын бүртгэлийн 16 төрлийн үйлчилгээг авдаг болохоор бэлтгэл ажил хангагдаж байгаа ажээ. Түүнчлэн энэ онд багтаад нийслэлийн 100 орчим хороонд энэхүү шинэчлэлийг хийхээр зорьж байгаа талаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээллээ. Үүнээс гадна иргэд гадаад паспорт авахдаа “Монгол шуудан” компанид захиалга өгснөөр хүргэлтийн үйлчилгээ авах боломжтой болжээ. Цаашид улсын бүртгэлийн эрх зүйн орчныг шинэчлэхээр хуулийн төслүүдийг УИХ-д өргөн бариад байгаа юм байна.

Д.Амар

Ugluu-logo17221

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …