“Авто худалдааны цогцолбор”-ыг барьж байгуулах ажлыг эхлүүлэх ажлын хэсгийг байгууллаа

Нийслэлийн Засаг дарга “Авто худалдааны цогцолбор”-ыг барьж байгуулах ажлыг эхлүүлэх ажлын хэсэг байгуулах тухай А/218 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх, агаар болон хөрсний бохирдлыг багасгах, замын хөдөлгөөний ачаалал, түгжрэл, ослыг бууруулах зэрэг ажлыг түргэн шуурхай шийдвэрлэх зорилгоор Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Авто худалдааны цогцолбор”-ыг барьж байгуулах ажлын хүрээнд үйлдвэрийн газрын үйл ажиллагааг эхлүүлж бүтээн байгуулалттай холбогдох бүхий л ажил үйлчилгээг зохион байгуулах, сонгон шалгаруулалт, төсвийн хуваарилалт хийх, хяналт тавих зэрэг ажлыг чиг үүрэгтэй Ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр ажиллах юм. Мөн энэ захирамжаар ажлын хэсгийн зохион байгуулах ажлын удирдамжийг гаргасан байна. “Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ-ын удирдлагуудыг сонгон шалгаруулж, томилох ажил 4-р сарын 5-10-ны өдрүүдэд хийгдэнэ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Жич: “Авто худалдааны цогцолбор”-ыг барьж байгуулахад шаардлагатай ажлыг зохион байгуулах ажлын удирдамж, хугацаа, хариуцах байгууллагыг хүснэгтээр танилцуулъя.

1 2

Санал болгох мэдээ

2012 оны 12 сарын 21-нд “дэлхий сөнөнө” гэж шуугиж байсныг сануулья

Өнөөдөр арванхоёрдугаар сарын 21-ний өдөр. Манай цэнхэрхэн дэлхийг мөргөж магадгүй гэж байсан сансрын биет биднийг …