Мөс цөмрөх болон хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэх мэдээ

d28455619dc6e3374a3bc90344bbec5c_x32014 оны 4 дүгээр сарын 1–ний өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Эг, Бэлтэс, Үүр, Шишхэд, Хангай нуруунаас усжих Идэр, Хануй, Суман, Урдтамир, Чигэстэй, Богд, Буянт, Хожуул, Тэс, Завхан, Зүйл, Хэнтэй нуруунаас усжих Хүдэр, Ерөө, Тэрэлж, Туул, Балж, Хэрлэн түүнчлэн Сэлэнгэ мөрөн, Орхон голын дагууд болон Алтай нурууны Түргэн, Ховд, Буянт, Сагсай, Булган зэрэг голууд 20-160 см зузаан мөсөн бүрхүүлтэй байгаа ба дээр дурьдсан голуудад мөсөн дээгүүр ус урсах, мөс нимгэрэх, мөс харлах, шингэн, өтгөн цөн гүйх , цөнгийн хахаа үүсэх зэрэг үзэгдэл идэвхижсэний улмаас мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 20-60 см нимгэрсэн байна.

Иймд нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа ба 2013 оны мөн үеийнхээс 10-50 см нимгэн мөсөн бүрхүүлтэй байна. Цаашид цаг агаарын дулааралтай уялдан мөсний нягт улам багасаж, мөс хэврэгших тул ард иргэдийг мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхээс татгалзаж, мөс цөмрөх аюулаас болгоомжлохыг онцгойлон анхааруулж байна.

Цөнгийн хахаа үүссэнээс шалтгаалан Халх голын дагууд усны түвшин өмнөх өдрүүдэд 45-60 см нэмэгдсэн байна. Иймд том жижиг голуудаар шар усны үер гүйх нөхцөл бүрдээд байгаа тул ард иргэдийг хаврын шар усны үерээс болгоомжлохыг анхааруулж байна. Ялангуяа ажиглалт хэмжилт, хяналт мэдээлэлгүй жижиг гол сайрын сав газарт нутаглаж буй ард иргэдийг байнга анхаарал сэрэмжтэй байхыг зөвлөж байна.

Ус цаг уур, орчны хүрээлэн

Ус судлалын сектор

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …