Өнөөдөр болох үйл явдлын мэдээлэл

Монгол ньюсд:

11.00 цагт “Эв нэгдэл иргэний хяналт” ТББ-аас шүүхийн шинэчлэлийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

11.30 цагт Иргэдийн шударга шүүхийнхэн төрийн албан хаагчдын буруугаас иргэд хохирсон асуудлаар төрийн өндөрлөгүүдэд шаардлага хүргүүлнэ.

12.00 цагт Нийслэлийн Засаг даргын хууль бус үйлдлийн талаар “Иргэний Соёмбо” хөдөлгөөний өмгөөлөгч Ц.Гансүх, иргэд хамтарч мэдээлэл хийнэ.

12.30 цагт  “Ахмадын золбоо” хамтлагийн “Нойргүй хоносон зургаан ноот” тоглолтын талаарх мэдээллийг сонирхоорой.

Бусад:

10:00 цагт 40000 долларын үнэ бүхий Бие Бялдар Хөдөлгөөн Заслын тоног төхөөрөмжийг “Maebashi Rotary Club”-с “Олон Улсын Сайн санааны тусламжийн үйл ажиллагаа”-ны хүрээнд гардуулан өгөх ёслолын үйл ажиллагаа ЭМШУИС-ийн харъяа Сувилахуйн сургуульд болно.

10:00 цагт ЭМШУИС-ийн харъяа “Сувилахуйн сургууль” дээр Япон улсын Маэбаши Ротари клуб, Монгол улсын Баян-Зүрх Ротари Клубын “Global Grant”-ын буцалтгүй тусламжаар тохижуулсан “Хөдөлгөөн засал, Хөдөлмөр засал”-ын танхимийн нээлтийн үйл ажиллагаа болно.

12:00 цагт Багшийн мэргэжил дээшлүүлэх институт МУБИС-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ажиллагаа МУБИС-ийн А байранд болно.

12:00 цагт Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “МОНЦАМЭ” агентлаг хамтран хэвлэлийн бага хурал хийнэ. Монгол Улсын гадаад сурталчилгаа, аялал жуулчлалын салбарт төлөвлөгдсөн ажлуудын талаар мэдээлэл өгнө.

12:00 цагт Хэвлэлийн Хүрээлэнд Монгол болон, Азийн хөгжиж буй орнуудын эдийн засгийн өнөөгийн байдал, ирэх жилийн өсөлтийн төлөв мөн Монголын эдийн засгийн өсөлтөд хамгийн хүчтэй нөлөөлж байгаа хүчин зүйлс, тулгарч байгаа эрсдэлүүд, бид эдийн засаг, төсөвт ямар бодлого барих ёстой талаар Азийн хөгжлийн банкны ахлах эдийн засагч Jan Hansen, эдийн засагч Л.Амар нар мэдээлэл хийнэ.

13:00 цагт Стандартчилал хэмжил зүйн газрын, Итгэмжлэлийн хэлтэсээс 2 лабораторийн байгууллагуудад MNS/ISO 17025 стандартын дагуу итгэмжлэгдсэн Лабораторийн гэрчилгээг гардуулна.

15:00 цагт Уран зургийн дугуйлангийн сурагч Д.Энхбаяр, З.Билгүүн нарын “Уран бийрийн андууд” уран бүтээлийн үзэсгэлэн Хүүхдийн урлан бүтээх төвд  нээгдэнэ.

17:00 цагт Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд “Эх орон-36” 2014 оны үндэсний сургагч багш бэлтгэх сургалтын нээлтийн ажиллагаа болно.

Ugluu-logo17221

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …