Цалин, тэтгэврийг нэмэхэд 200 тэрбум төгрөг зарцуулах хууль батлагдсан

Сангийн сайд Ч.Улаан Засгийн газрын 11-11 төвд ажиллаж, 2014 оны улсын төсөв, эдийн засгийн байдлын талаар иргэдийн асуултад хариулах үеэр 3500 орчим хүн утсаар болон цахим хэлбэрээр холбогдож мэдээлэл авлаа.

Эдийн засагт амаргүй сорилтууд тулгарч байна. Оны эхний улирал дуусахад улсын төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнд хүрсэнгүй. Үүнийг дэлхийн зах зээлд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унасан, хөрөнгө оруулалт нэмэгдэхгүй байгаа, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа жигдрээгүй, мөн урьд жилүүдэд хэрэгжүүлж ирсэн алдаатай бодлогын үр дүн зэрэгтэй  холбон тайлбарлалаа.

Цалин, тэтгэврийг нэмэхэд 200 тэрбум төгрөг зарцуулах хууль батлагдсан. Тэтгэврийг нэгдүгээр улиралд багтаагаад нэмсэн, цалинг үе шаттай нэмэгдүүлж байгаа. Засгийн газар бодитой нэмэгдэл болж очиход нь анхаарч байна. Эхний гурван сарын байдлаар инфляци хоёр оронтой тоонд байгаа. Макро эдийн засгийн бодлого, төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлсэн нөхцөлд нэг оронтой тоо руу оруулах бүрэн бололцоотой гэж сангийн сайд хэллээ.

Энэ жилийн хувьд орон нутагт төсөв зарцуулах эрхийг өгсөн. Ингэснээр төсвийн төвлөрөл тодорхой хэмжээгээр багасна гэж тооцоолжээ. Харин иргэд сум, орон нутгийнхаа төсвийн зарцуулалтад хяналт тавьж, ажиллах хэрэгтэй гэдгийг Сангийн сайд санууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй   харилцах албанаас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …