Хилийн ойролцоох зургаан газар түймэртэй байна

4a3786caa47126c2bigХил хамгаалах ерөнхий газраас мэдээлэл хийж, хилийн ойролцоох зургаан газар түймэртэй байгааг дуулгав. Түймрийг  унтраах арга хэмжээг цаг алдалгүй авч байгаа гэнэ. Мөн хилээр тарваган шийр ургамлыг их хэмжээгээр гаргах үйлдэл удаа дараа гарч байгаа талаар тодруулбал Дорнотын Эрээнцавын хилийн боомтоор ихээхэн хэмжээний тарваган шийр хилээр гаргадаг сүлжээг илрүүлж холбогдох хүмүүсийг нь саатуулан шалгаж буй юм байна.

Өчигдөр л гэхэд гурван кг тарваган шийр хилээр гаргах гэж байсныг үйлдэл дээр нь барьжээ. ОХУ-д крокодиль буюу орчуулбал матар хэмээн нэрлэгддэг мансууруулах бодис хийдэг юм байна. Тэр бодисын үндсэн түүхий эд нь тарваган шийр болдог учраас ийнхүү хууль бусаар хил гаргах оролдлого ихээр бүртгэгдэж байгааг албаны хүн хэллээ.

Ugluu-logo1722

Санал болгох мэдээ

МОНГОЛ УЛСАД ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ БАЙГУУЛАГДСАН ТУХАЙ

Ардын Гэгээрүүлэх яамны ажлын тухай гэгээрүүлэх яамны сайд агсан Жамьянгийн тавьсан илтгэлээс (Ардыг гэгээрүүлэх яамны …