УИХ-ын гишүүн, Байгаль орчин, Хүнс, Хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан ирэх өдрүүдэд өөрийн сонгогдсон тойрог Чингэлтэй дүүрэгт ажиллах гэж байна. Тэрээр дүүргийнхээ 19 хорооны иргэд, сонгогчидынхоо санал бодлыг сонсох ба энэ сарын 4-нөөс уулзалт эхлэнэ.
Уулзалтаар хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнах, санаачилж боловсруулсан хуулийн төслийн талаар танилцуулах ажээ. Дүүргийнхээ иргэдийн санлыг сонсож, хийх ажлынхаа төлөвлөгөөнд тусгах юм байна. Энэ сарын 4-нд Чингэлтэй дүүргийн 18, 19-р хороонд, 5-нд 16, 17-р хороонд, 6-нд 14, 15-р хороонд тус тус ажиллана. Мөн дүүргийн үлдсэн хороодод энэ сарын 12-20-ны өдрүүдэд ажиллаж, иргэдтэй уулзалт зохион байгуулахаар төлөвлөжээ. Уулзалтууд хорооны “Иргэний танхим”-уудад зохион байгуулагдах юм. Мөн уулзалтаар УИХ-аас гаргасан хууль тогтоомж, Шинэчлэлийн Засгийн газрын хэрэгжүүлж байгаа ажлуудыг таниулах юм. Г.Баярсайхан гишүүн жил бүр тойргийнхоо иргэдийн санлыг сонсохоор энэхүү уулзалтыг зохион байгуулдаг байна. Чингэлтэй дүүрэг 140 мянга гаруй иргэнтэй нийслэлийн томоохон дүүргүүдийн нэг юм.