Секс их хийдэг хүмүүсийн цалин, орлого өндөр байдаг

787878787878Хүмүүсийн бэлгийн амьдралыг судалсан эрдэмтэд “Хүн хичнээн их сексдэх тусам илүү их мөнгө олдог” гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Өөрөөр хэлбэл, 7 хоногт 4 ба түүнээс дээш удаа энгэр зөрүүлдэг хүмүүсийн цалин, орлого өндөр байдгийг судалгаа баталлаа. Энэ нь хүйсээс нэг их хамааралгүй гэнэ.

Эрдэмтэн Ник Дридакисийн баг Грект амьдардаг 26- 50 насны 7500  хүнээс санал асуулга авчээ.  Тэднээс эрүүл мэнд, бэлгийн амьдрал, ажил төрөл, цалин орлогын талаар асуусан байна.

7 хоногт 4 ба түүнээс дээш удаа “загас наадуулдаг” хүмүүсийг бэлгийн идэвх сул хүмүүстэй харьцуулахад 5% -иар их цалин авч байв. Харин сексээс татгалзагсад яагаад ч юм бэлгийн амьдрал хэвийн хүмүүсээс 3,2% дахин бага мөнгө олж байжээ.
Түүнчлэн секс тогтмол хийдэг хүмүүс чихрийн шижин, артрит, зүрхний өвчин бага тусч байлаа.

Ник Дридакис “Хүмүүс хайрлаж, хайрлуулж байх ёстой. Хэрэв тэгэхгүй бол хүмүүс ганцаардаж, сэтгэл гутрал, түгшүүрт автаж, улмаар энэ нь тэдний ажил үйлсэд сөргөөр нөлөөлдөг” гэж мэдэгдлээ.

Ugluu-logo17221

Санал болгох мэдээ

Э.Пүрэвжаргал: Жүжигчин хүн ер нь эротик, адал явдал, түүхэн гээд бүхий л дүрд хувирч чаддаг байх ёстой гэж боддог

Ихэвчлэн эмэгтэйлэг, танхил бүсгүйн дүрийг чадварлаг бүтээдэг үзэсгэлэнтэй жүжигчин бүсгүй бол Э.Пүрэвжаргал.“30 өдөр 30 секс” …