Чемоданд юу байгаа вэ?

4c92625549-dlya-doma-interera-chemodan-muzhskoj-n4523Чемодан

Залуу өөрийгөө нас барсан гэдгийг мэдээд бурхан түүн рүү ойртон ирж явахыг харлаа. Бурхан гартаа нэгэн чемодан барьсан байв.

Бурхан: За хүү минь явах цаг боллоо.

Гайхаж балмагдсан залуу: Одоо юу? ийм хурдан уу? надад хийж дуусгах, төлөвлөсөн зүйл зөндөө байна … гэж хариу хэлэхэд

Бурхан: Уучлаарай хүү минь явах цаг болсон байна гэв.

Гэтэл залуу таны гарт байгаа наад чемоданд юу байгаа юм бэ? хэмээн бурхнаас асуув.

Бурхан: Чиний юмнууд гэв

Залуу: Миний юмнууд аа? Миний мөнгө төгрөг, хувцас хунар, бусад эд зүйлс маань наад дотор чинь байгаа юм уу?

Бурхан хариу болгож: Тэдгээр зүйлс чинийх биш шүү дээ. Тэд чинь дэлхийнх гэв.

Залуу: Тэгвэл миний дурсамжууд юм уу? гэж лавлан асуув

Бурхан: Дурсамж гэдэг чинийх биш шүү дээ. Тэр чинь тухайн цаг хугацааных.

Залуу: Тэгвэл наад чемоданд чинь миний авъяас чадвар байгаа юм уу? гэж лавлан асуув

Бурхан: Үгүй ээ авъяас чадал гэдэг тухайн нөхцөл байдлынх байдаг.

Залуу: Тэгвэл миний гэр бүл, найз нөхөд байгаа юм уу? гэхэд

Бурхан: Үгүйдээ хүү минь. Тэд чинь амьдралын зам мөрт хамаардаг.

Залуу: Миний эхнэр хүү 2 минь?

Бурхан: Үгүйдээ тэд чиний сэтгэл зүрхэнд хамтдаа байдаг.

Залуу: Миний махан бие үү?

Бурхан: Үгүйдээ чиний махан бие тоос болон замхарах учиртай.

Залуу: Энэ чемоданд тэгвэл миний зүрх сэтгэл байгаа юу? гэхэд

Бурхан эелдэгээр Хүү минь тэр чинь минийх шүү дээ гэсэн хариу өглөө.

Айдаст автсан залуу бурхнаас чемоданыг авч амсрыг нээтэл юу ч байсангүй. Залуугийн нүднээс нулимс дуслан МИНИЙХ гэх зүйл юу ч байгаагүй юм гэж үү дээ? гэв.

Бурхан: Тийм дээ, хүү минь. Чиний амьдарч байсан хором бүхэн л чинийх байсан юм. Амьдрал гэдэг өөрөө хором мөч байдаг. Тэр хором мөч бол ЧИНИЙХ л байдаг. Тийм л учраас өөртөө байгаа энэ хором мөчөөсөө амьдралын сайхныг мэдэр. Энэ сайхныг мэдрэхэд хэнийг ч, юуг ч чамд садаа болохыг бүү зөвшөөр.

Өнөөдөртөө амьдар …
Амьдарсан шиг амьдар …
Аз жаргалтай бай. Тэр л чухал …

Чиний өөрийн болгох гэдэг зүйлс материаллаг, материаллаг бус аль ч байсан бүгд л чамтай мөнх байхгүй. Чи энэ ертөнцөөс тэднийг өөртөө аваад явахгүй.

Үргэлж аз жаргалыг мэдэр, аз жаргалтай амьдар!!!

С.Цогтбаяр

Санал болгох мэдээ

“Ном ярьж өгье” нэвтрүүлэг: Мишель Обама – Миний түүх

“Мэдрэмжтэй мэдээлье” сэтгүүлч, редакторуудын нэгдлээс зохион байгуулдаг “Миний сурвалжилга – Миний түүх” уулзалт болж өндөрлөлөө. …