Шүдний түрхлэг цоорлыг зогсоохгүй

-31032014-1396228709-1931930262-dentistСүүлийн үед хорхойгүй шүдтэй хүүхэд бараг олдохоо больсон.

Энэ нь хүүхдийн биеийн байдал болон эмийн хордлого, эцэг, эхийн хариуцлагагүй байдалтай холбоотой.

Хөхүүл хүүхдийг унтахад хөхөө амнаас нь авалгүй унтуулах, өдөр тутам ундаа, жүүс өгөх, хоолны хооронд чихэрлэг зүйл их өгөх зэргээс болж бага насны хүүхдийн шүд их хэмжээгээр цоордог аж.

Мөн сойзоо дөнгөж барьдаг болонгуут нь эцэг, эх нь шүдээ угаа гээд хаячихдаг, оо, сойзыг нь буруу сонгож өгдөг, хүүхдээ уурлаж зөрүүдлэхээс нь төвөгшөөж, шүдийг нь гүйцэд угаалгүй орхидог нь нөлөөлдөг юм байна.

Хорхойтсон шүдэнд эмч нар хар өнгийн түрхлэг түрхдэг. Сафорайд гэдэг энэ түрхлэгийг хүүхдийн сүүн шүдний өнгөц, толбын цооролтын үед хэрэглэх зориулалттай аж.

Энэ түрхлэгийг эхний удаад түрхсэний дараа эмчдээ үзүүлээд шаардлагатай бол сарын дараа, тэгээд гурван сар тутамд түрхүүлж байх ёстой.

Энэ бол цоорол зогсоох түрхлэг биш, харин цоорлыг удаашруулж, паалангүй болсон шүдийг хатууруулах үйлчилгээтэй.

Ugluu-logo172216

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …