Ирэх даваа гаригаас эхлэн иргэдэд ипотекийн зээл буюу найман хувийн хүүтэй орон сууцны зээл олгож эхлэх гэж байгаа билээ. Тиймээс тус зээлийг авахын тулд ямар материал бүрдүүлэх шаардлагатайг хүргэж байна. Голомт банкны жишээн дээр.
ОРОН СУУЦ АВАХ ЗЭЭЛИЙН БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
1. Зээл хүссэн иргэний өргөдөл, гараар бичнэ.
2. Иргэний үнэмлэх, НДДэвтрийн баталгаажуулсан хуулбар, хамтран зээлдэгчийн хамт.
3. Гэрлэлтийн баталгааны нотариатаар баталгаажуулсан хуулбар
4. Оршин суугаа газрын тодорхойлолт,
5. Ажлын газрын тодорхойлолт, хамтран зээлдэгчийн хамт. Үүнд:
– Овог нэр, албан тушаал, ажилласан жил, цалингийн хэмжээг оруулж бичнэ.
6. Хөдөлмөрийн гэрээ, хамтран зээлдэгчийн хамт.
7. ЦЕГ-ын гэмт хэрэгт холбогдолгүй гэсэн тодорхойлолт, хамтран зээлдэгчийн хамт.
8. Өрхийн орлого тодорхойлох бусад баримтууд
9. Зээл хүсэгчийн өөрөөс санхүүжүүлэх урьдчилгаа төлбөрийг нотлох баримт (хувийн харилцах, хадгаламжийн дансны хуулга, шинээр баригдсан барилгаас худалдан авах бол урьдчилгаа төлбөр төлсөн баримт),
10. Худалдаж авах байрны үл хөдлөх хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрчилгээний баталгаажуулсан хуулбар, байшингийн хувьд газар өмчлөх гэрчилгээ, орон сууц худалдах, худалдан авах гэрээний баталгаажуулсан хуулбар,
11. Өрхийн гишүүдийн нэр дээр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газраас үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг эсэх лавлагаа, хамтран зээлдэгчийн хамт.
12. Зээлийн барьцаа болон худалдан авах орон сууцыг барьцаанд буй эсэх талааар ЭХЭУБГ-с лавлагаа авна.
13. Хамтран зээлдэгчийн хамт тус бүр хоёр хоёр хувь цээж зурагтай ирж банкнаас өгсөн анкет бөглөнө.
14. Зээлийн өргөдлийн хураамж 10,000 төг төлсөн баримт.
Л.Бадрах Ugluu.mn