Өнөөдөр болох үйл явдлууд

Монгол ньюсд:

11.00 цагт Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс “Хачигаар дамжих халдварт өвчнөөс сэргийлэх дэлхийн өдөр”-т зориулж хэвлэлийн бага хурал зарлалаа.

11.30 цагт Хошин урлагийн “Х-Түц” продакшнаас “Сэрүүн хасын нууц” жүжгээ ахин тоглох болсонтой холбогдуулж мэдээлэл хийнэ.

Бусад:

10:00 цагаас МЗХ-ны төв байранд Эврика эрдэм шинжилгээний бага хурал эхэлж байна.

11.00 цагт Багшийн хөгжлийн ордонд захирал солилцооны хөтөлбөрийн талаар мэдээлэл хийнэ. Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн хувийн сургуулийн захирлууд улсын сургуулийн захирлуудтай солигдож ажиллахаар болжээ. Уг хэвлэлийн хуралд нийслэлийн Боловсролын газрынхан болон солигдон ажиллах захирлууд оролцоно.

12.00 цагт Ардчилсан намын баярын өдрийг тохиолдуулан  АН-ын дарга МУ-ын Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар Монголын хүүхдийн ордонд намд шинээр элссэн гишүүдэд батлах гардуулж, илтгэл тавина.

Ugluu-logo172216

Санал болгох мэдээ

Нийслэл, дүүргийн эмэгтэй төлөөлөгчид хүүхэд хамгааллын асуудлаар уулзлаа

Нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаярын санаачилгаар нийслэл болон …