Ц.Мөнхбаярын давж заалдах шүүх хурал өнөөдөр болно

гал_үндэстэний_мөнхбаярЭрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр, Г.Болдбаатар, Д.Төмөрбаатар, Ж.Ганболд нарт 22 жилийн хорих ял, М.Мөнхболдод хоёр жилийн хорих ял тус тус оноосон. Харин О.Самбуу-Ёндон, Б.Гантулга нарыг гэм буруугүйд тооцож, цагаатгаад байгаа юм.

Энэхүү ялыг шүүгчдэгчид болон тэдгээрийн ар гэрийнхэн, өмгөөлөгчид эсэргүүцэн ийнхүү давж заалдах шатны шүүхэд хандсан юм. Өнөөдрийн шүүх хуралд зөвхөн шүүгчдэгчдийн өмгөөлөгчид оролцох аж. “Гал үндэстэн холбоо” зэрэг иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл ар гэрийнхэн өнөөдөр Нийслэлийн шүүхийн үүдэнд суулт зарлаж, шүүхийн шийдвэрийг хүлээнэ гэж мэдэгдсэн юм.

Д.Амар

Ugluu-logo17221

Санал болгох мэдээ

Хөгжлийн “Шилэн тааз”-ыг хагалах нь

Хэдэн жилийн өмнө 4-р цахилгаан станцаар ороод явж байхад тухайн үеийн станцын дарга “Монгол Улс …