Өнөөдөр болох үйл явдлууд

08.30-10.30 цагт БОНХЯ-ны Хаан танхимд Газрын доройтол, цөлжилт сэдвээр мэдээлэл солилцох уулзалт болно.

09:30 цагаас “Дээд боловсролын чанарын баталгаажууллын тогтолцоо” сэдэвт семинар Чингис зочид буудалд эхэлнэ.

10:00 цагаас Нийслэлийн хэмжээнд хүүхэд, гэр бүлийн асуудлаар хэрэгжүүлж буй бодлого чиглэлийг танилцуулах, хамтран ажиллах уулзалт Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын уулзалтын танхимд зохион байгуулагдана.

11.00  цагт “Монгол бадарчин” түүхэн баримтат, адал явдалт аяллын нэвтрүүлгийн талаарх мэдээллийг сонирхоорой.

11:00 цагаас Төрийн ордны Иргэний танхимд “Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг болно.

11:00 цагт “Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өдөр” болгосонтой холбогдуулан ЦЕГ-ын хурлын танхимд хэвлэлийн бага хурал болно.

11:00 цагаас Нийслэлийн Засаг дарга сэтгүүлчидтэй хийх хоёр дахь уулзалтаа нийслэлээс хэрэгжүүлж буй томоохон төсөл хөтөлбөрүүдийн нэг Гэр хорооллын дахин төлөвлөлтийн сэдвээр хийнэ.

11:00 цагт  ”Эврика-2014” багш, оюутны эрдэм шинжилгээний хурлын нээлт Монголын Залуучуудын холбоон дээр болно.

11:00 цагт ОБЕГ дээр МХЕГ, ОБЕГ хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурна.

Ugluu-logo17221

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …