“Номин холдинг”-д түрээслүүлсэн байраа төр буцаан авна

1fd8a2vl1ssgfiep1oodfho13sТөрийн өмчийн хороо хуралдаж “Их тэнгэр” цогцолборын 24 дүгээр байрыг “Номин холдинг” ХХК-д түрээслүүлж байсныг төрийн өмчид буцаан авах болжээ. Уг байр нь Монгол Улсад төрийн болон албан ёсны айлчлал хийж буй гадаад орны төр, засгийн тэргүүн, өндөр дээд хэмжээний зочид төлөөлөгч, төрийн тусгай хамгаалалтад байдаг иргэн, албан тушаалтныг байрлуулдаг байсан онцгой обьект юм.

Тус компани түрээслэх хугацаандаа зохих хууль, тогтоомжийг зөрчиж байсныг хууль хяналтын байгууллага тогтоосон юм байна. Тиймээс Төрийн тусгай хамгаалалтын газар, “Номин холдинг” компанийн хооронд байгуулсан гэрээг цуцалжээ. Түүнчлэн “Номин холдинг” компани Их тэнгэр дэх энэхүү барилгыг түрээслүүлнэ гэсэн зарыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр явуулж байгаа юм байна. Тиймээс иргэн, аж ахуйн нэгжүүд тус байрыг түрээслэн авах хууль, эрх зүйн боломжгүйг Төрийн тусгай хамгаалалтын газраас албан ёсоор мэдэгджээ.

Ugluu-logo17221

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …