Францын жанжин Наполеоныг нас барснаас хойш бараг 200 жилийн дараа түүнийг маш жижигхэн буюу 4 см-ээс илүүгүй эрхтэнтэй байсан гэж судлаачид мэдэгдлээ. Наполеоны шодой 4 см-ээс илүүгүй байсан гэдэгт эргэлзэх хүн олон гарч магадгүй. Ямартай ч “Channel 4” телевизийн “Үхэгсэд ба алдартнуудын ДНК” нэвтрүүлэг ингэж баталж байна. Тус телевизийнхэн өмнө нь Гитлерийн үс, Элвис Преслийн ДНК-г олж шинжилгээ хийж байсан юм.
Хөтлөгч Марк Эванс энэ удаа Нью-Жерсид очиж, Эван Латтимер гэгчтэй уулзжээ. Эваны эцэг нь алдартай бөөрний эмч байсан бөгөөд Наполеоны эрхтнийг Парисын дуудлага худалдаан дээр 3000 доллараар худалдан авсан аж. “Энэ ямар ч гэсэн хүний бэлгэ эрхтэн. Рентгений болон өөр олон сорил хийж үүнийг баталсан” гэж Латтимер мэдэгдлээ. Түүх сөхөхөд, Наполеонд задлан хийх үед Франческо Аутоммарчи гэдэг эмч 17 гэрчийн нүдэн дээр түүний бэлгэ эрхтнийг огтолж авсан юм байна.
Наполеоны хойтохыг уншсан лам Павел Виньяли анх энэ эрхтнийг авсан. Виньялийн гэр бүл энэхүү эрхтнийг хадгалж байгаад 1924 онд Америкийн эртний эдлэлийн наймаачинд заржээ. Америк эр нөгөө эрхтнийг Нью-Йорк хотод авч ирж, эндхийн Францын урлагийн музейд үзмэр болгосон аж. Наполеоны эрхтний зургийг өмнө нь огт авч байгаагүй, бичлэг ч хийгээгүй гэнэ. Ер нь Латтимер энэ түүхэн олдвороо арваадхан хүнд үзүүлсэн гэж ярилаа.