Цахилгаан бараа, тавилгын лизинг материалыг хэрхэн бүрдүүлэх вэ?

Энэ хүү зээл нь хаан банкны лизингийн шаардлага болно. Та доорх шаардлага хангасан бол дуртай цахилгаан бараагаа авах боломжтой юм.

Зээлийн зориулалт:

Нэгээс дээш жилийн эдэлгээтэй гэр ахуйн бараа худалдан авахад зориулагдан олгогдоно.

Зээлийн нөхцлүүд:

Зээлийн хэмжээ: 5 сая хүртэл төгрөг
Зээлийн хугацаа: 18 хүртэл сар 19-36 хүртэл сар
Зээлийн хүү /сараар/: 1.5% 1.7%
Урьдчилгаа төлбөр: Барааны үнийн дүн 2 сая хүртэл төгрөг бол 0%, 2 сая төгрөгөөс дээш бол барааны үнийн дүнгийн 10%
Зээлийн өргөдлийн хураамж: 1000 төгрөг
Зээл олгох үйлчилгээний шимтгэл: Олгосон зээлийн дүнгийн 1% буюу 1.5 сая төгрөг

 Тавигдах шаардлага:

  • Тодорхойлох боломжтой орлогоороо банкнаас тавьж буй шалгуурыг хангах, эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөрөө төлөх боломжтой байх,
  • Зээл хүсэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нь хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлгүй байх,
  • Цалингийн орлоготой бол сүүлийн 6 сараас доошгүй хугацаанд тухайн байгууллагад ажилласан байх.
  • Бизнесийн орлоготой бол тухайн бизнесийг сүүлийн 1 жилийн хугацаанд тогтвортой эрхэлсэн байх,
  • Банк шаардсан тохиолдолд хөрөнгө барьцаалах, даатгуулах боломжтой байх,
  • Банк шаардсан тохиолдолд хамтран үүрэг гүйцэтгэгчтэй байх,
  • Бэлтгэн нийлүүлэгч байгууллагаас хэрэглээний лизингээр худалдан авах бараа бүтээгдэхүүнээ сонгож, үнийн нэхэмжлэлийг авсан байх,

 Бүрдүүлэх материал:

  • Сүүлийн 6 сарын хугацааны 1% цээж зураг
  • Иргэний үнэмлэх эх хувиар, эсвэл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч тус бүрийн/
  • Цалингийн орлоготой бол: Цалингийн тодорхойлолт, бусад баримт /НД дэвтэр, шаардлагатай тохиолдолд цалингийн цэс эсвэл дансны хуулга
  • Бизнесийн орлоготой бол: Санхүүгийн баримт, бизнесийн орлого, үйл ажиллагааг тодорхойлох баримт, бусад баримт
  • Бусад орлогыг тодорхойлох баримт
  • Барьцаа хөрөнгийн бичиг баримтууд
  • Бусад банк болон ББСБ-аас авсан төлөгдөөгүй зээлийн өрийн үлдэгдэлтэй зээлийн гэрээ, дансны хуулга/төлбөр төлсөн баримт
  • Худалдан авах бараа, бүтээгдэхүүний үнийн нэхэмжлэл
  • Бусад,

Д.Амар

Ugluu-logo17221

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …