Өнөөдөр болох үйл явдлууд

09:00-12:00 цагийн хооронд ЕБС болон цэцэрлэгт 5-6 дахь жилдээ ажиллаж буй хот, хөдөө орон нутаг, аймаг-сумдийн нийт 104 багш нарын сургалтын нээлт Багшийн хөгжилийн ордоны 202 тоотод болно.

10:00 цагт ЦССҮТ-өөс нийт төрийн захиргааны төв байгууллагуудын ажилтан, албан хаагчдын дунд зарласан “Цусны донор болж амьдрал бэлэглэе аян”-д Эрүүл мэндийн сайд Н.Удвал болон Эрүүл мэндийн яамны хамт олон нэгдэж, ЦССҮТ-д очиж, цусаа бэлэглэнэ.

10:00 цагт Монгол Улсын хүн амын дундах сүрьеэгийн тархалтын түвшин тогтоох судалгааны нээлт Сүхбаатар дүүргийн 18 хорооны өрхийн эмнэлэгт болно.

12:00 цагт Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос УИХ-д сонордуулга хүргүүлсэнтэй холбогдуулан хэвлэлийн бага хурал хийнэ.

15:00 цагт “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян”-ы хүрээнд дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг “АПУ” ХК-ийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны туршлагатай танилцуулах, харилцан туршлага солилцох, холбогдох хууль тогтоомжийг сурталчлах, байгууллагуудад гарч байгаа үйлдвэрлэлийн ослыг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, мэдээлэл, зөвлөгөөг өгөх сургалт “АПУ” ХК-д болно.

Ugluu-logo17221

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …