Сансар огторгуйн сонин хачинаас

45454“Огторгуйд хүн төрөлхтний мэдэж байгаа 200 тэрбум орчим оддын талаас илүү хувь нь бидний амьдарч буй дэлхийтэй төстэй байх бүрэн үндэс бий” хэмээн одон орон, харь гариг судлалын хүрээлэнгийн Швейцарын эрдэмтэн Сеть Шостак мэдэгдсэн юм. Түүний тайлбарлаж буйгаар нэг одны аймаг дор хаяж таван гарагтай бол нэг триллион 500 тэрбум гараг огторгуйд байгаа гэнэ. Мөн хэчнээн сая сансар байгааг тооцоолохын аргагүй аж. Шостак “Тэгэхээр ганц манай гараг дээр л амьдрал байдаг гэдэгт итгэх нь жинхэнэ эндүүрэл юм” гэдгийг онцолж байлаа.

Түүнтэй санал нийлэх олон ч эрдэмтэд сансар огторгуй хэмээх хязгааргүй, хэмжээлшгүй их орон зайд бид ганцаардмаа биш гэдгийг батлахыг хичээж байна. Гараг эрхсийн тоо хэтэрхий их байгаа нь өөр амьдралыг нээхэд бэрхшээл учруулж байгаа ч адал явдал хайгчдын хорхойг улам хөдөлгөж байгаа юм. Одон орон, харь гариг судлалын хүрээлэн 30 жилийн туршид огторгуй дахь “танихгүй” гадаад ертөнцөөс шивнээ ч сонсоогүй. Тэр ч бүү хэл 1995 он хүртэл манай нарны аймгааc өөр одод эрхсийн аймаг байдаггүй гэдэгтэй эвлэрсэн одон орон судлаачид хүртэл байжээ. Peg“Пегаси 51″ хэмээх гаригийг илрүүлсэнээс хойш дээрх эрдэмтдийн бодол өөрчлөгдсөн юм. Тус шинэ гариг дагуулаа дөрөвхөн өдрийн дотор эргэдэг, дэлхийгээс хэд дахин хурдан хөдөлгөөнтэй.

Жин, хэмжээгээрээ Бархасбадь гаригийн талтай тэнцэх “Пегаси 51″ ерөнхий шинжээрээ дэлхийтэй төстэй ч гадаргуу нь цельсийн 1000 хэмтэй тэнцэнэ. 1995 оноос хойш 260 гаруй жижиг, дунд гаригийг нээсэн ч нэг нь ч дэлхийтэй төстэй байсангүй.”Пегаси 51″-ийн нээлтээс хойш эрчимжсэн шинэ гариг нээх судалгаа 2007 оны эхээр дахин амжилтад хүрчээ. Швейцарийн эрдэмтэн Стефан Юдригийн ахалсан одон орончдын баг одоогоор танигдаад буй хамгийн жижиг гаригийг нээсэн байна.

Хожим “Глиес 581″ хэмээх нэртэй болсон энэхүү гариг дэлхийгээс 5.5 дахин бага ч амьдралын эх үүсвэр болсон устайг эрдэмтэд тогтоосон аж. Гэхдээ тэнд амьдрал байгаа үгүйг хэн ч мэдэхгүй. Одоогоор тус гаригийн байршил, жин, мөн дагуулаасаа орших зай зэргийг л тогтоосон аж. Харин Лин Ротсчайлд тэргүүтэй эрдэмтэд ” Глиес 581 “-ийн татах хүч дэлхийнхээс хоёр дахин их болохыг саяхан нээгээд байна. Мөн гадаргуу нь дов толгод, уулс нуруугүй хавтгай болохыг ажиглажээ.

Уг гарагийг гэрэлтүүлэгч улаан од хэдий бяцхан ч жижиг гарагийн тэнгэрт манай нар сарнаас том харагдана. Харин тэнгэр нь хөх байх ч үүл нь улаан гэрэлтүүлэгчийн нөлөөгөөр ягаан байх гэнэ. “Глиес 581″ дэлхийгээс сэрүүн байх ч гэрэлтүүлэгч эрхэс нь нарны адил шатаж эхэлбэл дэлхийтэй төстэй бяцхан гарагийн хэм цельсийн 121-д хүрнэ гэх тооцоо байна. Дээр дурьдсан Америкийн Одон орон, харь гараг судлалын хүрээлэнгийн эрдэмтэн Жеоф Марси бол жинхэнэ гарагийн хайгуулч. Тэрбээр Лин Ротсчайлдын хамт “Глиес 581″-ийг судаасан бөгөөд 100 гаруй гарагийн нээсэн нэгэн. Гэвч тэдгээр гарагуудын нэг нь ч амьдрал хайсан одон орончдын эрсэн эрхэс биш байв. Ж.Марсигаас өрсөн дэлхийн ихрийг хайх одон орончид олон байгаа бөгөөд жинхэнэ хайгуулч уг өрсөлдөөнд удалгүй оролцохоор болжээ. 2009 онд НАСА Кеплер хэмээх сансарын дуран хөөргөх юм.

Шинэ ертөнцийг нээх уг дагуул дэлхийтэй төстэй гарагийг таних онцгой мэдрэмтгий системтэй байх аж. Задгай сансарт хөөрөхөд бараг бэлэн болсон Кеплер дөрвөн жилийн хугацаанд 100 мянга гаруй оддыг судлах хүчин чадаатай бөгөөд Сүүн замаас аяллаа эхлэх аж. Мэргэжилтнүүд сансрын их дурангийн судалгааны эцэст багаар бодоход дэлхийтэй төстэй 50 гаруй гараг олно гэдэгт итгэлтэй байна. Кеплерийн зурвасыг хүлээж авах харь гарагийнхны “утасны дэвтэр” Сан Франциско хотоос хонд зүгт 300 милийн зайд орших Аллен дурангийн таваг юм. Кеплерийг үүрэг биелүүлж эхлэх үед Калифорнийн цөлд зураг дээрх шиг 300 гаруй таваг ашиглахад бэлэн болно. Нэгдсэн цахим удирдлагатай байх эл нүсэр төхөөрөмжүүд харь гарагийнхны дуу хоолойг сонсоход зориулагдсан сансар судлалын түүхэн дэх анхны бүтээл болох юм.

Ugluu-logo17221

“Огторгуйд хүн төрөлхтний мэдэж байгаа 200 тэрбум орчим оддын талаас илүү хувь нь бидний амьдарч буй дэлхийтэй төстэй байх бүрэн үндэс бий” хэмээн одон орон, харь гариг судлалын хүрээлэнгийн Швейцарын эрдэмтэн Сеть Шостак мэдэгдсэн юм.Түүний тайлбарлаж буйгаар нэг одны аймаг дор хаяж таван гарагтай бол нэг триллион 500 тэрбум гараг огторгуйд байгаа гэнэ. Мөн хэчнээн сая сансар байгааг тооцоолохын аргагүй аж. Шостак “Тэгэхээр ганц манай гараг дээр л амьдрал байдаг гэдэгт итгэх нь жинхэнэ эндүүрэл юм” гэдгийг онцолж байлаа. Түүнтэй санал нийлэх олон ч эрдэмтэд сансар огторгуй хэмээх хязгааргүй, хэмжээлшгүй их орон зайд бид ганцаардмаа биш гэдгийг батлахыг хичээж байна.

Гараг эрхсийн тоо хэтэрхий их байгаа нь өөр амьдралыг нээхэд бэрхшээл учруулж байгаа ч адал явдал хайгчдын хорхойг улам хөдөлгөж байгаа юм. Одон орон, харь гариг судлалын хүрээлэн 30 жилийн туршид огторгуй дахь “танихгүй” гадаад ертөнцөөс шивнээ ч сонсоогүй. Тэр ч бүү хэл 1995 он хүртэл манай нарны аймгааc өөр одод эрхсийн аймаг байдаггүй гэдэгтэй эвлэрсэн одон орон судлаачид хүртэл байжээ.

“Пегаси 51″ хэмээх гаригийг илрүүлсэнээс хойш дээрх эрдэмтдийн бодол өөрчлөгдсөн юм. Тус шинэ гариг дагуулаа дөрөвхөн өдрийн дотор эргэдэг, дэлхийгээс хэд дахин хурдан хөдөлгөөнтэй. Жин, хэмжээгээрээ Бархасбадь гаригийн талтай тэнцэх “Пегаси 51″ ерөнхий шинжээрээ дэлхийтэй төстэй ч гадаргуу нь цельсийн 1000 хэмтэй тэнцэнэ. 1995 оноос хойш 260 гаруй жижиг, дунд гаригийг нээсэн ч нэг нь ч дэлхийтэй төстэй байсангүй.

“Пегаси 51″-ийн нээлтээс хойш эрчимжсэн шинэ гариг нээх судалгаа 2007 оны эхээр дахин амжилтад хүрчээ. Швейцарийн эрдэмтэн Стефан Юдригийн ахалсан одон орончдын баг одоогоор танигдаад буй хамгийн жижиг гаригийг нээсэн байна. Хожим “Глиес 581″ хэмээх нэртэй болсон энэхүү гариг дэлхийгээс 5.5 дахин бага ч амьдралын эх үүсвэр болсон устайг эрдэмтэд тогтоосон аж.

Гэхдээ тэнд амьдрал байгаа үгүйг хэн ч мэдэхгүй. Одоогоор тус гаригийн байршил, жин, мөн дагуулаасаа орших зай зэргийг л тогтоосон аж. Харин Лин Ротсчайлд тэргүүтэй эрдэмтэд ” Глиес 581 “-ийн татах хүч дэлхийнхээс хоёр дахин их болохыг саяхан нээгээд байна. Мөн гадаргуу нь дов толгод, уулс нуруугүй хавтгай болохыг ажиглажээ. Уг гарагийг гэрэлтүүлэгч улаан од хэдий бяцхан ч жижиг гарагийн тэнгэрт манай нар сарнаас том харагдана. Харин тэнгэр нь хөх байх ч үүл нь улаан гэрэлтүүлэгчийн нөлөөгөөр ягаан байх гэнэ. “Глиес 581″ дэлхийгээс сэрүүн байх ч гэрэлтүүлэгч эрхэс нь нарны адил шатаж эхэлбэл дэлхийтэй төстэй бяцхан гарагийн хэм цельсийн 121-д хүрнэ гэх тооцоо байна.
Дээр дурьдсан Америкийн Одон орон, харь гараг судлалын хүрээлэнгийн эрдэмтэн Жеоф Марси бол жинхэнэ гарагийн хайгуулч. Тэрбээр Лин Ротсчайлдын хамт “Глиес 581″-ийг судаасан бөгөөд 100 гаруй гарагийн нээсэн нэгэн. Гэвч тэдгээр гарагуудын нэг нь ч амьдрал хайсан одон орончдын эрсэн эрхэс биш байв. Ж.Марсигаас өрсөн дэлхийн ихрийг хайх одон орончид олон байгаа бөгөөд жинхэнэ хайгуулч уг өрсөлдөөнд удалгүй оролцохоор болжээ. 2009 онд НАСА Кеплер хэмээх сансарын дуран хөөргөх юм. Шинэ ертөнцийг нээх уг дагуул дэлхийтэй төстэй гарагийг таних онцгой мэдрэмтгий системтэй байх аж. Задгай сансарт хөөрөхөд бараг бэлэн болсон Кеплер дөрвөн жилийн хугацаанд 100 мянга гаруй оддыг судлах хүчин чадаатай бөгөөд Сүүн замаас аяллаа эхлэх аж.

Мэргэжилтнүүд сансрын их дурангийн судалгааны эцэст багаар бодоход дэлхийтэй төстэй 50 гаруй гараг олно гэдэгт итгэлтэй байна. Кеплерийн зурвасыг хүлээж авах харь гарагийнхны “утасны дэвтэр” Сан Франциско хотоос хонд зүгт 300 милийн зайд орших Аллен дурангийн таваг юм. Кеплерийг үүрэг биелүүлж эхлэх үед Калифорнийн цөлд зураг дээрх шиг 300 гаруй таваг ашиглахад бэлэн болно.

Нэгдсэн цахим удирдлагатай байх эл нүсэр төхөөрөмжүүд харь гарагийнхны дуу хоолойг сонсоход зориулагдсан сансар судлалын түүхэн дэх анхны бүтээл болох юм. – See more at: http://www.horiotoi.org/news/sansar_ogtorgujn_sonin_khachinaas/2014-01-17-4602#sthash.sD35OAO8.dpu

Санал болгох мэдээ

Шуудангийн зардлаа төлөөд номоо захиалан унших боломжийг “Залуусын номын сан” олгож байна

Монголын Залуучуудын Холбооны салбар холбоо болох ХБНГУ-ын залуучуудын холбооноос санаачлан “Залуусын номын сан”-г бий болгосон …